Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ
2019-02-19

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

 

Энэхүү ажлын хүрээнд “Дат Консалтинг” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хүрээнд  “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

 

 

 Мөн нэвтрүүлсэн чанарын стандартыг өргөжүүлэх зорилгоор сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин