Ажлын ярилцлагаа АМЖИЛТТАЙ болгох АЛХМУУД
2019-02-21

Хэрвээ та амьдралаа шинээр эхлүүлэхээр төлөвлөж, ажлын ярилцлага өгөхөөр зэхэж буй бол энэхүү зөвлөгөөг уншихыг зөвлөж байна. Ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Ажлын ярилцлаганд орохоосоо өмнө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Эхлээд ярилцлага өгөхөөр төлөвлөж буй тухайн байгууллагынхаа намтар, түүх зэрэг хувийн чанартай материалыг нь судлах хэрэгтэй. Энэ нь танд давуу тал болно.

 

Алхам №2

 

 

Ерөнхийдөө томохоон байгууллага, компаниуд тогтсон ярицлагын үеэр асуудаг асуулттай байдаг. Та эдгээр асуултад хариулж, тольтой дасгал сургуулилт хийгээрэй. Гэхдээ ярилцлагын үеэр гэнэтийн асуулт орж ирж болзошгүй учир бэлтгэлтэй байгаарай.

 

Алхам №3

 

 

Нэгэнт зориглосон бол зоригтой байгаарай. Энэ ярилцлага таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх учир та эцсийн бүх хүчээ дайчлаарай.

 

Алхам №4

 

 

Ярилцлагын үеэр өмнө нь үзүүлж байсан амжилт зэргээ нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй. Энэ нь таны давуу тал болно. Бусад нь таныг өөрөөгөө магтаж байна хэмээн дүгнэж болно. Харин ярилцлагын үеэр таны амжилт, таныг илтгэх нэрийн хуудас болно.

 

Алхам №5

 

 

Өөрийн товч намтраа бичихдээ сайтар анхаарч, боломжтой бол дадлага туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай.

 

Алхам №6

 

 

Хувцаслалт их чухал. Тиймээс өөрт тохирсон хувцсаа өмсөөрэй. Хэт тод өнгөтэй, хэт чамин хувцсаас татгалз.

 

Алхам №7

 

 

Цаг бол алт. Ажлын ярицлагадаа хоцорвол таны энэ удаагийн ярилцлага төгссөн гэсэн үг. Тиймээс цагаа сайтар тооцоолох учиртай.

 

Алхам №8

 

 

Ярилцлагынхаа үеэр ажил олгогчдын тавьж буй асуултыг сайтар сонсож, улмаар хариулаа тархиндаа сайтар боловсруулах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл. Асуултаа бүрэн ойлгоогүйгээс болж, ярилцлага бүтэлгүйтэх нь элбэг.

 

Алхам №9

 

 

Ярилцлагын үеэр бүхий л хүчээ дайчилж, дотроо нуугдсан тэрхүү супер хүчээ харуулах хэрэгтэй.

 

Алхам №10

 

 

Амаа үдсэн мэт чимээгүй байх нь ажил олгогчдод төдийлөн таалагдахгүй байх.

 

Алхам №11

 

 

Харц их чухал. Ярилцлага авч буй хүнийхээ харц руу харах. Гэхдээ айсан, дорд үзсэн харцаар харах хэрэггүй. Таны харц үргэлж шийдэмгий бас зоригтой байх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин