Хятадад хоригдож байгаа эхнэрийг нь аврахыг уйгар залуу Австралиас хүсэв
2019-02-21

Хятад дахь эхнэр болон гэр бүлтэйгээ уулзахыг хүссэн Уйгар залуу Австралийн Засгийн газраас тусламж хүссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр  мөн 18 сартай хүүд нь Австралийн иргэншил олгохыг хүссэн гэнэ.

 

Уг хүсэлтийг гаргасан 28 настай залуу өнгөрсөн онд бяцхан хүүгийнхээ хамтаар Австралийн Сидней хотноо ирсэн аж. Харин түүний эхнэрийг хил давахыг Хятадын хуулийнхан хатуу хориглосон байна.  Австралийн консулын газар уг хүсэлтийг хүлээн авчээ.

 

"Бээжингийн удирдлагуудыг шашны цөөнх уйгарчуудын эсрэг явуулж буй хүчирхийллээ нэн даруй зогсоох"-ыг Австралийн Засгийн газар шаардсан байна.

 

НҮБ, өнгөрөгч онд Хятадын хуулийнхан шалтаангүйгээр сая гаруй уйгар иргэнийг баривчлан, тусгай хорих газарт хорьж, тамлан зовоосон хэмээн буруутгасан билээ. Харин уг мэдэгдлийг Бээжин эрс үгүйсгэж "Уйгарчуудыг хорьдог гэх тусгай камп байхгүй. Тэд бусад иргэдийн адил амар тайван амьдарч байна" гэсэн юм. 

 

Уйгарчуудыг хоморголон баривчлахаас гадна насанд хүрсэн уйгарчуудын ДНК-ийг цуглуулж, хурууны хээг авч, БНХАУ өгөгдлийн сандаа оруулсан билээ. 

 

"Мөн эмэгтэйчүүдийг нь гивлүүр зүүх, эрчүүдийг сахлаа ургуулах нь хориглосон нь хүний эрх чөлөөнд ноцтой халдсан шийдвэр" гэж НҮБ-ын эрх баригчид мэдэгдэж, нэн даруй Шинжаан Уйгарт тусгай багийг ажиллаж, мэдээлэл цуглуулахыг шаардсан ч татгалзсан хариу авсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гомо мөнхөө ахаа таний бие гайгүй юу хавар болоод байна шдэ яг бэлгийн дон сэтгэцийн өвчин хоёр хөдөлдөг цаг шдэ
2019-02-22