Түүхэн уузалтыг 2.6 мянган сэтгүүлч сурвалжилна
2019-02-24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар хэдхэн өдрийн дараа Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзахаар тохиролцсон юм.

 

 

Өдгөө Ким Чен Уны зорчин яваа галт тэрэг Ханой хотноо очихоор замдаа явж байна. 

 

Тэгвэл уг түүхэн уулзалтыг  2.6 мянга гаруй сэтгүүлч сурвалжлах эрх авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Сэтгүүлчийн эхний бригад өдгөө Ханой хотноо хүрэлцэн иржээ. 

 

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук өчигдөр ТРАМП-КИМ нарын  уулзалтын аюулгүй байдлыг хангах тал дээр бүх анхаарлаа хандуулахыг албаныханд сануулсан байна.  Тус улсын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь "Вьетнамын эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд ямар ч саадгүй ажиллах бүх боломжийг өгөхийн тулд ажиллаж байгаа. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй холбоотой олон тооны хүндрэл байсан ч гэлээ бид зохион байгуулалтын асуудлыг хоёр долоо хоногт багтаан боловсруулж, зохион байгуулж шийдсэн” гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Энэ жаахан бацаан АНУ-г ингэж сөхрүүлэх гэж. Мундаг юм аа. Ямартай ижил түвшинд харьцаж чадаж байна. Дэлхий нийтийн анхаарлыг ч бас татаж чадаж байна. Хэдий дарангуйлалтай орон ч гадны нөлөөнд автахгүй бодлого оо алдахгүй явж байгаа нь чухал юм даа. Манайхан ч хаашаа л бол хаашаа хазайдаг төлөвшил, хууль цаазаа дагдаггүй төрийн хар хайрцагны бодлого алдагдсан байдалтай
2019-02-25
SETGUULCHDIIN BRIGAD BHDAA CH YAHAV DEE... BAG L GENE BIZ DEE
2019-02-24