"ОСКАР": Алтан хүний эзэд тодорч эхэллээ
2019-02-25

АНУ-ын Лос Анжелес хотноо 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо үргэлжиж байна. Тэгвэл тус наадмын шилдгүүд тодорч, алтан хүнээ гардаж авч эхэлсэн талаар "www.hindustantimes.com" сайт мэдээллээ. 

 

"Шилдэг хүүхэлдэй кино" номнаци 

 

 

Энэхүү номнацийн эзнээр Spider-Man: Into the Spider-Verse хүүхэлдэйн кино тодорлоо.

 

"Шилдэг эрэгтэй туслах дүр" номнаци 

 

 

Энэхүү нэр хүндтэй номнацийн эзнээр "Green Book" киногоороо жүжигчин Махершала Али хүртлээ. Тэрбээр анх удаагаа алтан хүний эзэн болж байна. 

 

"Шилдэг эвлүүлэг" номнаци 

 

 

Уг номнацийн эзнээр домогт "Queen" хамтлагийн түүхийг өгүүлэх "Bohemian Rhapsody" кино хүртлээ. 

 

"Шилдэг гадаад хэл дээрх кино" номнаци 

 

 

Энэхүү номнацийн эзнээр Мексикийн "Roma" кино хүртлээ. Тус кино "Оскар"-ын найман номнацид нэр дэвшээд буй юм. Мөн тус наадмын хамгийн нэр хүндтэй шагнал "Шилдэг кино" номнацид ялалт байгуулах өндөр магадлалтай байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин