ШХАБ-д элсэх эсэхийг УИХ хэлэлцэж, МАН шийдэх үү
2019-02-25

Манай Улс ШХАБ-д ажиглагчаар элсээд 15 дахь жилдээ явж байна. Харин өнөөдөр энэ байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудал хүчтэй яригдаж байгаа. ШХАБ-д гишүүнээр элсэх саналыг Засгийн газар тавьж, УИХ шийдэх ч санаачлагыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зун ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалт оролцоод ирсэн. Энэ уулзалтын үр дүнгийн талаар ЕТГ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа  ““Танай улс дэндүү удаан ажиглагчаар явж байна шүү. Хамгийн анхны ажиглагч. 14 жил боллоо. Одоо шийдвэрээ гарга. Энэ бол цэвэр танай дотоод ажил. Жинхэнэ гишүүн болвол ийм боломж байна, өөрсдөө шийдэцгээ” гэсэн. Ерөнхийлөгч “Элссэнээр бидний хожих нь их юм байна. Сөрөг зүйл мэдээж бий л байх. Түүнийгээ тооцох ёстой. Өгөх гэж байгаа, авах гэж буйгаа тооцох юм бол элсэх нь зүйтэй” гэсэн. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр санал нэгтэй байгаа. УИХ энэ дүгнэлтэд хэзээ хүрэх юм, мэдэхгүй. Засгийн газар, Ерөнхийлөгч хоёр ажлаа хийчихлээ. Одоо УИХ-ын хийх ажил үлдсэн. Элсэх, эсэхийг УИХ шийднэ. УИХ энэ шийдвэрийг гаргахдаа Засгийн газрынхаа саналыг дэмжих хэрэгтэй” хэмээн дурдсан байдаг.  

 

Харин “ШХАБ-д гишүүнээр элссэн орнуудын зорилго чиглэл нэгдмэл бус тус тус сонирхлоос үүдэлтэй. Жишээлэхэд, БНАХАУ эдийн засгийн үүднээс, ОХУ цэрэг-улс төрийн өнцгөөс ашиг сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Хэрвээ Монгол Улс гишүүнээр элсвэл гуравдагч хөрш, бусад орнуудад боломж хаагдана” гэдгийг судлаачид дурдаж, эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.  

 

Тэгээд ч хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэх их мөнгөний  сураг гарч байгаа өнөөдөр ард түмэн тусгаар тогнтолон нийт “ШХАБ-д гишүүнээр элсвэл Монгол, Орос, Хятад гурав хамтарч 32 том төсөл хэрэгжүүлнэ, үүнд Улаанбаатараар төв коридор, Чойбалсангаар зүүн коридор, Увс, Говь-Алтай, Их нууруудын хотгороор баруун коридорыг дайруулах.. Үүнийг нь дагаад цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолой зэрэг бүтээн байгуулалт хийнэ гэсэн яриа эхлүүлсэн байдаг. Эдгээр дэд бүтцэд холбогдчихвол Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмал үүгээр л дамжина. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн бүтээж чадаагүй, цаасан дээр үлдсэн дэд бүтэц хөгжүүлэх ажлыг урагшлуулах найдвар байна” гэх “хулхин дээр цэцэг ургуулсан” үгэнд итгэхээ больсон.

 

ШХАБ нь анх 2001 онд 6 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө өргөжин тэлж Энэтхэг, Пакистаныг оруулаад 8 гишүүн орон, Монгол Улсыг багтаагаад ажиглагч 4 орон, яриа хэлцээний түнш 6 орон, нийтдээ 18 орныг эгнээндээ нэгтгэж байна. 2017 оны зургаадугаар сард Энэтхэг, Пакистан улсууд нэгдсэнээр, ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш нийт 18 улс орныг хамарч евразийн нийт газар нутгийн 3/5 хувийг эзэлж, нийт гурван тэрбум орчим хүн гишүүн орнуудад амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 44 хувь орчим, дэлхийн ДНБ-ын 24 хувь орчим эзэлж байгаа юм. Одоогоор Монголоос гадна Афганистан, Беларусь, Иран улсууд ажиглагчийн статустай байгаа бол Турк, Азербайжан, Армени, Камбож, Шри Ланка, Балба улсууд яриа хэлэлцээрийн түншээр оролцдог юм.

 

ШХАБ-д элсэх тухай яриа дэгдэхтэй зэрэгцээд ГХЯ-наас “Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана"  жижүүрийн үг төдий мэдэгдэл асуудлыг намжаасангүй. Харин ч олон нийтийн хардлага, таамаглалыг дэвэргэж, эсэргүүцлийг өдөөгөөд байна. Тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” уулзалтад оролцоно. Тиймээс бэлтгэлээ хангаж, дээрх асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулан, энэ уулзалтын зорилгоо тодорхойлох чиглэлтэй байгаа биз.

 

Ямартай ч ШХАБ-д гишүүнээр элсэх эсэхийг УИХ шийднэ гэж байгаа.  Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ гэхэд энэ удаагийн парламентад  УИХ-ын шийдвэр гэхээсээ эрх барьж байгаа, үнэмлэхүй олонхи “64-ийн бүлэг”, цаашлаад парламентын гаднах МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг илүүтэй нөлөөлнө.

 

Тэгээд ч эвсэлд үл нэгдэх, төвийн сахих бодлогоо барих уу, ШХАБ-д нэгдэх үү гэдгийг өнөөдрийн эрх баригчид "намын бодлого"-ыг бус улсынхаа ирээдүйг харж шийдэх биз ээ. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Оросыг муулж хоол олж иддэг үе ѳнгѳрсѳн шүү Баабараа.Элбэгдоржийн луйврын бүлэглэл улс орныг минь ардчилал нэрээр улс орнуудыг эрхшээлдээ оруулж баялгыг нь сорж идэж үймээн самуун дэгдээж аллага хядлага явуулдаг АНУ-д зарчихсан юм биш биз.Элбэгдорж нь мэдэгдэл хийгээд Баабар нь нийтлэлээ бичээд энэ нэг л биш шүү.Эрдэнэтийн 49-хувь шиг юм болох гэж байгаа юм биш биз.Улс орныг минь зарчихаад та нар хувийн ѳмчид халдлаа гээд сууж байж чадах хүмүүс шүү Элбэгдоржийн бүлэглэлийнхэн.
2019-02-26
Харийн боол гээд бичээд байгаа Жэнкогийн тролл чи хятад цустай юмаа даа.
2019-02-25
Улсгүй болгож уу?
2019-02-25
Барууны нөлөө Монголд огт байхгүй ш дээ. Байхгүй юмнаас ангижирна гэж юу гэсэн үг вэ? Монголд нэг ширхэг барууны хүн байна уу? Байхгүй л бйахгүй юу троллоо.
2019-02-25
ШХАБт элсвэл Хятад 1 тэрбум долларын зээл өгч магад гэж Топор сонсож ирсэн гэж Баабар бичсэн байсан. Тэрнийг л хувааж идэх гэж Жэнко, Топор хоёр хаа сайгүй хөлсний троллуудаараа бичүүлж байна даа. ШХАБт элсвэл Монгол улсад ямар ашигтайв гээд тролл та нар нэг хэлдээ. Жэнко, Топор, батлах УИХ-ын ЖДҮ зээлийн хахууль авсан МАН-ын гишүүд хэдэн халтар юань авцгаах байх. Бусад монголчуудад Монгол Улсын тусгаар тогтнол алдагдаж чөлөөтэй амьдрах, интернетэд бичих эрхгүй болноо. ШХАБт элссэн гээд Өвөрмонголчуудтай байлдах уу, Афганистан явж дайнд алба хаах уу. ШХАБ гэдэг чинь ердөө л салан тусгаарлагчидтай тэмцэх цэргийн эвсэл. Мөргөх дуртай Далай ламтайгаа байлдах уу?
2019-02-25
Номин:
ШХАБд элсэж ерөөсөө болохгүй
2019-02-25
Номин:
Бүх нийт болох хар масс хэрхэн сонголт хийдэг билээдээ
2019-02-25
Барууны нөлөөллөөс ангижрах хамгийн том боломж
2019-02-25
Барууны нөлөө Монголд огт байхгүй ш дээ. Байхгүй юмнаас ангижирна гэж юу гэсэн үг вэ? Монголд нэг ширхэг барууны хүн байна уу? Байхгүй л бйахгүй юу троллоо.
ха ха ха
2019-02-25
ШХАБ-Д ЭЛСЭХ ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ АСУУДАЛ. ТУСГААР ТОГТНОЛ ЦААШАА БАЙТУГАЙ ЮМ БОЛЖ, МОНГОЛЧУУД ЭД МАТЕРИАЛЫН БОЛОН ОЮУН САНААНЫ ЯДУУРАЛ РУУ Л ЯВАХ БАЙХ ДАА.ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ОРОСЫН НЭГ ДЕРЕВНЯ БОЛОХ ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
2019-02-25
Энэ санааг дэмжээд байгаа хүмүүст сануулахад ШХАБ-д орвол Орос, Хятадын хэлсэн үгээр явахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлвэл 2019 он биш 1979 онд эргэн очиж, ТӨМӨР ХӨШИГНИЙ ард л үлдэх байх даа. Эхлээд ШХАБ гэдэг байгууллага, мөн олон улсын нөхцөл байдлыг нэг уншиж үзээд дараа нь ХӨГЖИЛ ДЭВШИЛ, АХ ДҮҮГИЙН АСУУДЛАА яриа ч
2019-02-25
Элсэж улсаа өөд нь татсан нь дээр байлгүй яахав
2019-02-25
Улсгүй болгож уу?
Харийн боол чамд Монгол улс ШХАБ д элсэх үгүй нь ямарч хамаагүй. Монгол хүн бид бол харин элсэхийг дэмжиж улсаа өөд нь татахыг дэмжиж бна
2019-02-25
Zocnin:
Buh niitiin sanal asuulga yawuulj ard tumneer heleltsuulsen deer
2019-02-25
Номин:
Бүх нийт болох хар масс хэрхэн сонголт хийдэг билээдээ
ШХАБт Монголыг элсүүлэх нэрээр Монголын тусгаар тогтнолыг алдагдуулахыг эсэргүүцэж байна.
2019-02-25
Харийн боол гээд бичээд байгаа Жэнкогийн тролл чи хятад цустай юмаа даа.
ШХАБ-Д ЭЛСЭХ ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ АСУУДАЛ. ТУСГААР ТОГТНОЛ ЦААШАА БАЙТУГАЙ ЮМ БОЛЖ, МОНГОЛЧУУД ЭД МАТЕРИАЛЫН БОЛОН ОЮУН САНААНЫ ЯДУУРАЛ РУУ Л ЯВАХ БАЙХ ДАА.ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ОРОСЫН НЭГ ДЕРЕВНЯ БОЛОХ ХУВЬ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
Харийн боол чамд Монгол улс ШХАБ д элсэх үгүй нь ямарч хамаагүй. Монгол хүн бид бол харин элсэхийг дэмжиж улсаа өөд нь татахыг дэмжиж бна