НОЙРГҮЙДЭЛТЭЙ хэрхэн ТЭМЦЭХ вэ
2019-02-27

Америкийн “www.wikihow.com” сайт нойргүйдэлтэй тэмцэх зөвлөмжийг нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Зөвхөн нойроо хүрсэн үед л орондоо орж байх. Орондоо хий дэмий хэвтэхийн оронд нойр хүрсэн үедээ хэвтвэл таны нойр үргэхгүй давуу талтай. 

 

Алхам №2

 

 

Орондоо ороод 15 минут болоход унтахгүй байвал буцаж босоод нойроо хүрэхийг хүлээнэ. Дахиад унтаж чадахгүй байвал бас дахиад л бос.

 

Алхам №3

 

 

Цаг руу харахгүй байхыг хичээх. 

 

Алхам №4

 

 

Унтах, сэрэх цагийг тогтмолжуулах. Энэ нь таны амьдралын дадалтай шууд холбоотой. Та ажил эхлэхээс хоёр цагийн өмнө сэрэх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн 7-8 цаг унтахад хангалттай учир тооцоо гаргаж, унтах цагаа гаргаарай. 

 

Алхам №5

 

 

Өдөр унтахад биеийн алжаал тайлагдаж, амардаг. Харин нойргүйдлийн асуудалтай хүн аль болох өдрийн цагаар нойр авах хэрэггүй. Учир нь шөнө таны хүрэхгүй таныг зовоох аюултай. 

 

Алхам №6

 

 

Унтахын өмнө тайван орчинд байх. Оройд хүнд хүчир ажил хийх, хэрүүл маргаан хийхгүй байх. Учир стресс тархийг ажиллуулж, таныг гүн нойронд умбуулахгүй. 

 

Алхам №7

 

 

Орондоо ороод биеээ сул тавьж өөрийгөө чагнах. Зүрхний цохилт, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж өдөр болсон ажил хэрэг, бусад асуудлыг бодохгүй байх. 

 

Алхам №8

 

 

Унтахын өмнө их идэхгүй байх. Учир нь хоол таныг унтаж, амрахад хугацаанд ходоодыг ажиллуулдаг. Улмаар тархи амрахгүй. Хэдий унтаж байгаа ч тархи ажиллаж байвал таны бие бүхэлдээ амарч чадахгүй. 

 

Алхам №9

 

 

Өөртөө таалагддаг, өмсөхөд л таашаал авах унтлагын хувцас өмсч байх. 

 

Алхам №10

 

 

Унтахын өмнө телевизор үзэхгүй байхыг хичээх, аймшгийн болон бусад сэтгэл догдлуулсан кино үзэхгүй байх, зөвхөн эерэг тайван кино үзэх, мөн хөгжим сонсох

 

Алхам №11

 

 

Өдрийн ядаргаагаа тайлахын тулд унтахаасаа хэдэн цагийн өмнө хөнгөн дасгал хийх, эсвэл агаарт алхахад нэн тустай байдаг. Үүнийг тогтмол хийж байхыг хичээх

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
₮₮:
нойргүйдэлтэй тэмцэх бус Эрүүл биеийн системээ мөнгөөр худалдаж авсан элдэв утас машинаараа бүүсүйтгэ
2019-02-27
уучлаарай... харин ч хөгшрүүлэхээс ...
2019-02-27
Д.Алтаа:
Унтаж амрах биологийнхоо цагт унтаж эрт босох хэрэгтэй. Насанд хүрсэн хүн 5-6 цаг унтахад хангалттай гэж сүүлийн үед эмч мэргэжилтнүүд ярьж байгаа. Бүр 4,5 цаг унтсан байх нь ер нь бол хангалттай гэж үзэж байгаа гэнэ. Их унтах нь хариун ч хөшгрүүлэхээс аваад олон өвчин эмгэгт хүргэнэ гэж үзэж байгаа юм билээ. Харин шөнийн нойр л чухал гэсэн.
2019-02-27
zochin:
temtseed nemer alga daa,emend orchood baijiina,
2019-02-27