Музейнүүд 10-аас доош насны хүүхдүүдэд үйлчлэхгүй
2019-02-27

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Энэ өдөр музейнүүд үнэ төлбөргүй үйлчилнэ. Гэхдээ музейнүүд  10-аас доош насныханд үйлчлэхгүй юм байна. Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг хоёр цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас өгчээ. 

 


Мөн Музейн эд хөрөнгө, үзмэр эд өлгийн зүйлийн аюулгүй байдлыг хангаж, хязгаарлах бүс татах, тайлбар сануулга, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзвэрийн танхим дахь үзэгчдийн тоог зохистой төвшинд байлгахыг даалгажээ.

Shuud.mn
Сонин хачин