Дуучин Эд Ширан нууцаар хуримлажээ
2019-02-28

Британийн нэрт дуучин, "Грэмми"-гийн шагналт Эд Ширан нууцаар хуримласан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 28 настай дуучин залуу 2015 оноос Черри гэх бүсгүйтэй үерхэх болсон юм. Хос жилийн өмнө сүй тавьсан билээ. 

 

Хос хэдэн өдрийн өмнө гэр бүл болон дотны гэх 40 зочны хамтаар  хуримын ёслолоо хийсэн гэнэ. Дуучны хэвлэлийн төлөлөөгч "Тийм ээ. Хос хуримаа хийсэн. Тэд үнэхээр жаргалтай байгаа" гэж хэлжээ. 

 

"Хуримын ёслол тун даруухан болсон" гэж ойрын эх сурвалж TMZ сайтад ярьсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин