Мэргэжлийн хяналтын "но"-г АТГ илрүүллээ
2019-02-28

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

 

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг ажээ. Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. Бичиг баримтын хуулбар гэж заасан байх атал заавал нотариатаар баталгаажуулсан байх, орчуулсан байх, орчуулгын товчооны тамгатай байх зэргээр бүрдүүлэх материалын жагсаалтад дурдаагүй зүйлийг шаарддаг. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна.

 

АТГ-ын ажлын хэсэг МХЕГ-т ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжээс тус байгууллагад өгсөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгдөггүй, олон дарга нарын гар дамжуулан цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн юм. Эдгээр зөрчлийг нэн даруй арилгах, иргэдээс өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг тодорхой болгох, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг тодорхой болгох, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өглөө.

 

АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
МХГ:
МХГ ҮҮДЭНДЭЭ ЯДАЖ САНЛАЛ Ч ТАВЬЧИХГҮЙ ХЭЦҮҮ БАЙСАН ШҮҮ ОДОО ЯМАР БОЛСОН ЮМ? ЗОГСООГООД Л ХҮЛЭЭЛГЭЭД Л, ОЛОН ЮМ ШААРДААД Л АЙДАС ТӨРҮҮЛСЭН ДЭЭРЭЛХЭХ АЯСТАЙ
2019-02-28
АТГ:
АТГ ЭНЭ УДАА ИРГЭД НИЙГМИЙН ,БАЙГУУЛЛАГУУДЫН ӨМНӨ ЧӨДӨР ТУШАА БОЛСОН МХГ- ЫГ ҮНЭН ЗӨВӨӨР ШАЛГАЖ НЭГ ,ХОЁР Ч ГЭСЭН БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ӨГЛӨӨ, ЦААШИД Ч НИЙГМИЙН ШУДАРГА ЁСЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХЭВШҮҮЛЭХ ҮЙЛСЭД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
2019-02-28
АТГ:
АТГ ЭНЭ УДАА ИРГЭД НИЙГМИЙН ,БАЙГУУЛЛАГУУДЫН ӨМНӨ ЧӨДӨР ТУШАА БОЛСОН МХГ- ЫГ ҮНЭН ЗӨВӨӨР ШАЛГАЖ НЭГ ,ХОЁР Ч ГЭСЭН БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ӨГЛӨӨ, ЦААШИД Ч НИЙГМИЙН ГУЛАРГА ЁСЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХЭВШҮҮЛЭХ ҮЙЛСЭД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
2019-02-28
Том хулгаачууд. Зарим томроод дээшээ албан тушаал хөөгөөд явдаг. 10 жилийн өмнө ийм байсан. Одоо ч хэвээрээ юм байна. Төрийн ажил хийдэг мөртлөө ....,
2019-02-28
Зочин:
Ямарч салбарт дээрэлхэж үнднслэлгүй торгууль тавьж байцаагч нар нь 10% иа авах гэж гүрийнэ Эхлээд сануулах анхааруулах гээд заалт байхад алхсаад торгуулийн дээд хэмжээгээр шийтгэлээ бичдэг бэртэгчин үзэлтэй хүмүүс байх юм Ялангуяа 60 тэрбумаар ажилд орсон сүүлийн үеийн жижигхэн гарууд томорсон байцаагчид болж хувалз хэлбэрт шилжээд байгааг анхаараарай Ажлынхаа талбар байр сууриа буруу ашиглаж байгууллагын нэр хүндийг унагаад байна шүү
2019-02-28
Хүнд суртал бол авилга өгөхийг шаардаж буй идэвхигүй хэлбэр:
Хүнд суртал бол авилга өгөхийг шаардаж буй идэвхигүй хэлбэр
2019-02-28
Зочин:
Ёстой зөв. Үнэндээ хэцүү шүү. Ийм хүнд суртал байгаа болохоор хээл хахууль авилга цэцэглэж байгаа байсан шүү дээ. Аймаар хэцүү газар байж билээ. Бичиг цаас цохолт хариу өгөх гээд үнэн хүнд сурталтай. Тэгээд янз бүрийн шалтаг шадтгаан тоочоод бүхнийг мөнгөөр шйидэх гэсэн хүсэл тэй. Эд муу ажиллаж байгаа болохоор л бид аюулгүй хүнс идэж чадахгүй байна штээ. тэгээд эдэнд мөнгө өгвөл нөгөө компаниуд алдагдалаа хаахын тулд барааныхаа үнийг өсгөж ард түмэн бид л хэлмэгдэж байгаа штээ.
2019-02-28
Мхег:
Мэргэжлийн хулгайчдын газар Хуулиар л хулгай хийгчид
2019-02-28
z:
yaamai daa
2019-02-28
Zochin:
Ялангуяа хил дээр байгаа хяналтийн байцаагч нар хөдөөний дэлгүүрийн микро бараа зөөдөг тэргүүдийг хувааж аваад хувийн татвар авдаг(авилгал). Шоргоолж шиг ажиллаж олсон мөгийг нь дээрэмддэг хүмүүс бол хил боомтийн мэргэжлийн хяналтынхан.
2019-02-28
Zochin:
Ялангуяа хил дээр байгаа хяналтийн байцаагч нар хөдөөний дэлгүүрийн микро бараа зөөдөг тэргүүдийг хувааж аваад хувийн татвар авдаг(авилгал). Шоргоолж шиг ажиллаж олсон мөгийг нь дээрэмддэг хүмүүс бол хил боомтийн мэргэжлийн хяналтынхан.
2019-02-28
Zochin:
Ashgui de. M.Hyanalt Ed nar dandaa ard tumniig deerelhej doromjildog uls. Uiliin ur ta nart zaaval irne de
2019-02-28
Zochin:
Ashgui de. M.Hyanalt Ed nar dandaa ard tumniig deerelhej doromjildog uls. Uiliin ur ta nart zaaval irne de
2019-02-28