Олзлогдсон Энэтхэг нисгэгч цахим ертөнцийн ОД болжээ
2019-02-28

Энэтхэг, Пакистаны дунд дайны гал дүрэлзэхэд ганцхан алхам дутуу байна. Учир нь хоёр  харилцан нэг нэгэндээ цохилт өгөөд буй юм.

 

 

Аль нэг нь түрүүлж гал нээвэл, хоёр улсын дунд хэзээ дуусах нь тодорхойгүй их зөрчилдөөн үүсч болзошгүй талаар НҮБ сануулжээ.

 

Пакистаны Ерөнхий сайд Имрах Хан төв телевизээрээ хандан Энэтхэгийн эрх баригчидтэй нэн даруй хэлэлцээрийн ширээний ард сууц, үүсээд буй нөхцөл байдлыг дипломат аргаар шийдвэрлэх санал хүргүүлсэн ч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди одоогоор хариу өгөөгүй байна. "Одоо л зөрчилдөөнийг хурцдахаас сэргийлэхгүй бол цөмийн дайн дэгдэх болно" гэж Имрах Хан сануулжээ. 

 

Газар нутгийн маргаантай Кашмер мужид энэ сарын 15-нд террорист халдлага гарч, Энэтхэгийн 45 иргэн амиа алдсан юм. Энэтхэг хариугаа авах зорилгоор нэг өдрийн өмнө Пакистан дахь босогчдод агаараас цохилт өгсөн билээ. 

 

Энэтхэгийн цэргийн ажиллагаанд уурссан Пакистан өчигдөр хилийн маргаантай бүсэд эргүүл хийж байсан Энэтхэгийн нисэх хүчний хоёр тийрэлтэт онгоц руу гал нээсэн юм.

 

Нэг онгоц Пакистаны талд унасан ба нисгэгчийг нь шүхрээр газардахь үед олон зуун пакистанчууд дайрч, түүнийг хүнд гэмтээжээ. 

 

Улмаар Пакистаны армийнхан нисгэгчийг олзолсон тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм. Олзлогдоод буй Энэтхэг нисгэгчийг Абхинандан Вартхама гэдэг ба тэрбээр Энэтхэгийн цахим ертөнцөд жинхэнэ утгаараа од болж байна. 

 

Түүнийг энэтхэгчүүд ЖИНХЭНЭ БААТАР хэмээн өргөмжилж, эрх баригчдыг амжилттай яриа хэлэлцээр хийж, баатарлаг нисгэгчийг эсэн мэнд эх оронд нь авчрахыг уриалжээ.

 

Зодуулж хүнд гэмтэл аваад байхдаа нисгэгч "Би та нарт юу ч хэлэхгүй. Би юу ч хэлэхгүй" хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан нь энэтхэгчүүдийн сэтгэлийн утсыг хөндсөн аж. Түүнийг нутгийн иргэдэд зодуулсан, олзлогдож буй үеийн хэд хэдэн видео бичлэг нийгмийн сүлжээнд тархаад буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
алдарт гомо мөнхөө ахийн бие нь гайгүй байгаа хавар болж банйа шдэ улирлын юм эхлэдэг цаг
2019-02-28