Улаанбаатарт 3 хэм дулаан байна
2019-03-04

Малчидиргэдэд зориулсан мэдээ

Өнөөдөр Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

 

2019 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, говь талын нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин