"Уурхайчиддаа туслая" хандивын аяныг эхлүүлжээ
2019-03-04

 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд /2019.02.28/ 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч зургаан ажилтан дарагдсан осол гарсан. Уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж 2 ажилтныг аварч, хоёр иргэнийг цогцсыг гарган аваад байгаа. Осолдсон хоёр иргэнийг эрэн хайх аврах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсаар байгаа ч үр дүнд хүрээгүй байна. 

 

Энэхүү уурхайн осолтой холбогдуулан эдийн засагч Л.Наранбаатар "Уурхайчиддаа туслая" хандивын аяныг эхлүүлжээ. Одоогоор тус хандивын дансанд 1 сая төгрөг хуримтлагджээ. 

 

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар "Сая осолдож бэртсэн залуус, талийгаач нарын ар гэрийнхэнтэй ярилцах үнэхээр хүнд байлаа. Тэд сэтгэл санааны гүн хямралд байна. Хоёрдугаар сарын 28-д "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хана нурж, 4 залуугийн амь эрсдэж, 2 нь бэртэл авч Улаанбаатарт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Эмчтэй нь уулзаж бас ярилцлаа. "Сонгдо" эмнэлэгт Болдсайхан эмчийн хяналтад амьд үлдсэн залуус эрчимт эмчилгээ хийлгэж байна. Осолдсон уурхайчид 35-53 настай, 2-5 хүүхэдтэй, нярай болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүд нь өнчирч хоцорлоо. Маш хүнд байна. Уурхайн нурангиас 2 хүнийг одоо ч эрэн хайсаар байна. Хүйтэн, устай, шавартай маш хүнд нөхцөлд аврах анги, ОБЕГ өдөр шөнөгүй ажиллаж байна.

 

 

Найз нараа, уурхайчидаа бүгдээрээ уурхайчдынхаа гэр бүлд туслая. Монгол улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа нэг уурхайчин жилд 42 сая төгрөгийн татварын орлого бий болгодог, алтан гартай, жирийн бор хөдөлмөрчид. Харамсалтай нь бидний төлсөн татвар хаашаа, юу руу орсон нь мэдэгдэхгүй улстөрчдийн гараар ороод алга болж байна. 50 мянга орчим уурхайчин ар гэрээсээ хол, даарч хөрч, амжиргаагаа, өрх гэрээ, улс ороноо чирж яваа. Уурхайчидаа төр засаг нь анхаармаар байна.

 

Өнөөдөр бүгдээрээ ариун цагаан хөдөлмөр хийж яваад амь үрэгдсэн уурхайчин залуусынхаа ар гэрт туслая! Төр засаг нь, үйлдвэрчний эвлэл нь тусалдаггүй юм бол уурхайчин нь уурхайчиндаа туслая! Сэтгэл санааны дэмжлэг үзүүлье! Одоо л тэдэнд бидний дэмжлэг хэрэгтэй байна.

 

Яг үнэндээ би бухимдаж байна. Харамсан, эмгэнэж байна. Уурхайчдын маань алтан амь үрэгдчихээд байхад геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийнхэн хаана байна вэ? Хэрэгтэй, хэрэггүй юманд улстөрчдийн гар хөл болж, үндэсний хэдэн компаниудаа шантаажлаад явж байдаг та нар өнөөдөр ажлаа хий! Уурхайчдаа өмөөр! Ажлын байрны нөхцөл байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа энэ мэт зөрчигдөж байхад дуу хоолой тань хаана байна вэ?

 

Хариуцлагагүй, зардалаа хэмнэх гээд 80м босоо хана ухаад, уурхайчдыг маань шороонд дарж алж байхад бүлх залгисан юм шиг дуугүй сууж үнэхээр чадсангүй. ТЭЗҮ зураг төслөөр 5м-ээс гүн доголоор уурхайн ханыг шороон орд дээр хааж болохгүй! Хамгаалалтын тавцан үлдээгээд уурхайлах ёстой! Мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ гаргах бизээ. Цаашид уул уурхайн салбарын нэр хүндийг гутаасан, хариуцлагагүй компаниудад цэг тавих том сануулгыг хэдэн бор уурхайчид чинь өөрийн амиар төллөө шүү! Ахин ийм явдал бүү болоосой! "Эко Алтан Заамар" компаниар учирсан бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй!

 

Найзуудаа, уурхайчид аа! Бид 50 мянгуулаа, талийгаач нарын ар гэрийнхэнд болон бэртэж гэмтсэн 6 гэр бүлд тусалцгаая! Компани нь ч анхаараасай! Уурхайчиддаа туслах хандивын аян өрнүүлж байна. Хаанбанкинд Хандивын данс нээж, эхлэлтийн 1 сая төгрөгийн хандивыг хийлээ. Хэдүүлээ 60 сая төгрөгийг хоёр хоногт босгоод 6 гэр бүлд өгье! Нэгдэж, нийлээд тусламжийн хүчээ харуулцгаая! Өнчирж үлдэж буй үр хүүхдүүдэд нь, нялх биетэй гэргийд нь, аав ээжид нь, ах дүү нарт нь сэтгэлийн дэм өгцгөөе" гэжээ. 

 

#Хандив өгөх заавар:


Данс: Хаанбанк, төгрөгийн 5115060168


Данс эзэмшигчийн нэр: Наранбаатар


Гүйлгээний утга: Уурхайчдад туслах хандив...гээд нэрээ бичих.


Гүйлгээний дүн:.......(бичих)

 

Мөн "Ар гэрийнхнээс нь хандивын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, мөн Хандивын дансыг заавал ТББ нээлгэх шаардлагатай тул цаг алдахгүйн үүднээс өөрийн нэр дээрээ нээсэн. Хандивын аяны дараагаар хөндлөнгийн санхүүгийн аудитын тайлангаар хяналт хийлгэнэ" гэж эдийн засагч Л.Наранбаатар хэлэв.

Shuud.mn
Сонин хачин
Эхлээд компаниар бүх хохиролыг барагдуул, дараа нь хүндээ туслахаа ард түмэн мэднэ. Энэ Базраагийн үүрэх ачааг ард түмэнд үүрүүлэх нь үү. Наранбаатар бид 2ын ацных нь ЭЗ-ч байдаг юм
2019-03-07
Ene unen shut humuusee naranbaatart itgej bolohgui dalimduulj olond tsnigdah net hundreds usguh gesen eeljit 1 arga nI
2019-03-05
Ami nasaa aldsan 4n irgend eko altan zaamaraas 193 say tugrug gardyyl awhaar bolsn gsn 4n hvnd neg bvrchlen gargyylj awch boldg vi yum yy
2019-03-05
бодлын хулгайч:
ТҮЙ ЧОРТ.ЭНЭ НАРАНБААТАР ИЧЭЭСЭЙ БИЛЭЭ. ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ЦАДНА ГЭГЧЭЭР ХҮНИЙ ЗОВЛОНГООР БИЗНЭС ХИЙХ Ч ГЭЖ ДЭЭ. БОЛИОЧЭЭ. АРД ТҮМЭН МИНЬ ТҮҮНД БҮҮ ИТГЭЭРЭЙ. ТЭР ЧИНЬ УЛААН ЛУЙВАРЧИН ШҮҮ
2019-03-05
Ene unen shut humuusee naranbaatart itgej bolohgui dalimduulj olond tsnigdah net hundreds usguh gesen eeljit 1 arga nI
Уурхайчин:
Ажил олгогчийн 100% буруутай үйл ажиллагаанаас болж хана нурсан Эко Алт бүс зардал бүх хариуцлагыг үүрэх естой энэ новшийн кампанийг хаах хэрэгтэй
2019-03-05
иргэн байна:
Компани төлөх ёстой ш дээ.тэгээд ч наад уурхайгаа хаалгасан нь дээр. олсон алтаараа төл гэж хэл.
2019-03-05
Би:
Хуц гэж хэлий наад компаниараа төлүүлээд бас наад уурхайнхаа нөхөн сэргээлтйг хийлгээд дараа нь хаа
2019-03-05
Иргэн:
Ядарсан ард түмэн юу өгдөг юм .тэр уурхай бүх юмыг хурааж өг.бид чадахгүй
2019-03-04
Тулга:
ХУУЛИАРАА ТЭР КОМПАНИ БҮХ ЗАРДЛЫГ ГАРГАХ ЁСТОЙ. ХҮНИЙ ЗОВЛОНГООР БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛЬ !!!!!!!!!
2019-03-04
Naranbaatar gej yamar gichii baidagiin ter uurhain zahiraltai ni yari novshoo
2019-03-04
Амь насаа алдсан уурхайчдад ард түмэн эмгэнэл илэрхийлж бна.Энэ аянд баян Базараа ганцаараа нэгдэж үлдсэн ар гэрийг нь насаар нь тэжээх үүрэгтэй.
2019-03-04
иргэн:
Наранбаатараа чи буруу тийшээ яваад байна. "Эко алтан Заамар" компаниад яв. Энэ компаниас хүний алтан амьны төлөөсийг нэхэж, ар гэр, үр хүүхдүүдэд нь туслахыг бод. Энэ компани төлөх ёстой шүү.
2019-03-04
ок:
муу эр дайнд гэж нэг иймэрхүү хүний зовлонгоор нэр хүнд олдог гэвэл МАЙ шүү,Наба новш оо,тэр хариуцлагагүй компани,эрэг мөргөцөгөө тооцоолоогүй,зөвшөөрөл лиценз хаалттай шахам байсан гэгдэх уурхайн тарьсан балагийг тэр эзэн нь бүрэн хариуцах ёстой,тэр байтугай ажлаасаа амраад харих замд гарсан ослыг тухайн компани даадаг үүрэгтэй биз дээ
2019-03-04
Алтны уурхайг барьцаалаад хохирол барагдуул гэж:
Алтны уурхайг барьцаалаад хохирол барагдуул гэж Гуагчаач буруутай нөхдүүдийн хөрөнгө хүрэлцэхгүй бол ард түмэн туслах байх оо
2019-03-04
Sumt:
Ene yamar muuhai hun be. Ooriigoo doviilgoh geed bgamu. Ard tumnees bish naad komoanidaa hariutslaga tootsuulaad hohirliig ih hemjeegeer toluul tegvel tus boloh bishuu.
2019-03-04
Базараа пизда чи гэр бүлүүдэд 5-н кг алт өгсөн ч чиний нүгэл арилахгүй шүү лалар минь
2019-03-04
Зочин:
Наранбаатар аа чи ард түмнээс биш тэр баян Базараагаас бүх зардлыг нь гаргуулаач ээ. Иргэд чинь мөнгийг тарьж ургуулж олдоггүй юм. Үнэндээ энэ эх захгүй хандиваас чинь залхаж байна. Хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө 100 төгрөг ч байсан өөртөө үр хүүхэддээ зориулмаар байна. Буух эзэнтэй тодорхой юманд ингэж балинчлахаа болио. Тэр хандиваа базараагаасаа аваа.
2019-03-04
Zochin:
Xelj irdeggyi osol shy de. Olon niitiin uur amisgaliig uur zygt ergyylj baatar bolox gej bgaa Bol muuxai l yum. Ard tymen xarj xyleej l bgaa. Naranbaataraa bitgii bayarlaad xuuruud bgaarai.
2019-03-04
ок:
муу эр дайнд гэж нэг иймэрхүү хүний зовлонгоор нэр хүнд олдог гэвэл МАЙ шүү,Наба новш оо,тэр хариуцлагагүй компани,эрэг мөргөцөгөө тооцоолоогүй,зөвшөөрөл лиценз хаалттай шахам байсан гэгдэх уурхайн тарьсан балагийг тэр эзэн нь бүрэн хариуцах ёстой,тэр байтугай ажлаасаа амраад харих замд гарсан ослыг тухайн компани даадаг үүрэгтэй биз дээ
Зочин:
Тэр хариуцлага алдсан компаниас мөнгөө гаргуулж хохирлоо барагдуулах ёстой чи хохирсон хүмүүсээр шоу хийж битгий дальжагнаад баы дуракаа
2019-03-04
Зочин:
Хүний зовлонгоор улс төрийнхөө карьерыг нэмэгдүүлэх юм Наранбаатар аа чи. Аливаад хариуцлага гэж бий шүү. Ажиллуулсан бас ашиг олсон компани нь яасан юм. Бид хандив мөнгө гэсээр туйлдаж байна. Үнэндээ 500, 1000 төгрөг ч өнөөдөр зүгээр олдодгүй
2019-03-04
Zochin:
Hariutslaga aldsan kompani 100 huwi hurungu gargah estoi.Ym buhen deer ard tumnii handiw geed bolohgui sd.Ard tumen handiw udchinu geed naad kompani multarch uldej bolohgui snuu dee.
2019-03-04
Зочин:
Тийм шүү. Зарим нь хүний зовлонгоор улс төрийн карьер хийх юм
2019-03-04
ter baynii hurungii ni huraaj hohirson ulsad uguuch
2019-03-04
Zocnin:
Ter bayan Bazaraagaas ami nasaa aldsan irgen burt 2 oroo bair garguulax xeregtei Iim olon hunii ami nas hohirson bolohoor ene kompaniig tatan buulgah heregtei
2019-03-04
Ажиллуулж байсан кампани тэгээр энэ улс орны төр засаг гэж нэг юм бна даа..тэднээс шаардаач...юм л бол хандив хандив...энэ хандив бүр хавтгайрлаа..юм болгонд хандив өгөөд суух сайн сайхан амьдралтай ард түмэн билүү бид... ар гэрийнхэн нь хүнд хэцүү байдалд орсоныг хэн ч хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгоно мэдэрнэ,..
2019-03-04
Зочин:
Тийм шүү. Зарим нь хүний зовлонгоор улс төрийн карьер хийх юм
Болороо:
Тийм шүү. Энэ хандивийн арга хэмжээг огт ойлгохгүй байна. Буух эзэнтэй буцах хаягтай зүйлд яахаараа мөнгө гаргах ёстой гэж.... Арай өөр зүйлд толгойгоо ажиллуулвал яасан юм бэ Наранбаатар....
2019-03-04
kkh:
ajiluulj baisan gazar n alt uhdag company shtee ar gertn tuslah bailguidee
2019-03-04
Ami nasaa aldsan 4n irgend eko altan zaamaraas 193 say tugrug gardyyl awhaar bolsn gsn 4n hvnd neg bvrchlen gargyylj awch boldg vi yum yy
Болороо:
Тийм шүү. Энэ хандивийн арга хэмжээг огт ойлгохгүй байна. Буух эзэнтэй буцах хаягтай зүйлд яахаараа мөнгө гаргах ёстой гэж.... Арай өөр зүйлд толгойгоо ажиллуулвал яасан юм бэ Наранбаатар....