ЭХЗХ-ны орон тооны бус зохицуулагчийг томилжээ
2019-03-05

Монгол Улсын Ерөнхий сайдын 19 тоот захирамжаар Баатарын Амарсанааг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар дөрвөн жилийн хугацаатай томилсон байна.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ЗОХИЦУУЛАГЧААР Б. АМАРСАНААГ ТОМИЛЛОО

 

Баатарын Амарсанаа нь Усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй. Япон, Пакистан, Герман, Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. Усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. МУТИС-ийн доктрант. 

 

Тэрбээр "Монинжбар” ХК-д даамал, төслийн менежер, төслийн ахлах удирдагч, ерөнхий инженер, АББ группын "ДЦС-3” төслийн инженер, автокайдын дизайнер, "Пилипп холзманн” компанид төслийн инженер, "Баярс констракшн” ХХК-д зөвлөх инженер, "Н ЭЙ БИ” ХХК-ийн Ерөнхий захирал, Барилга хот байгуулалтын яамны Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд хэлтсийн дарга, МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин