Ерөнхий сайд Нобелийн шагналд нэр дэвшихээс татгалзлаа
2019-03-05

Энэтхэг, Пакистаны дунд үүсээд буй сөргөлдөөн өдгөө олон улсын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Энэтхэг улстай зөрчилдөх, улмаар харилцан нэг нэгэндээ цохилт өгөх туйлын сонирхолгүй буйгаа илэрхийлж, Пакистаны талд олзлогдоод байсан Энэтхэг нисгэгчийг сулласан билээ.

 

 

"Нисгэгчийг сулласан нь нүдээ олсон зөв шийдвэр байлаа" гэж НҮБ мэдэгдэж, Энэтхэгийн буруу алхам хийлгүйгээр Пакистантай найрамдахыг уриалжээ. 

 

Тэгвэл Пакистаны Трамп гэгддэг Хан дахин олны анхаарлыг татсан мэдэгдэл хийсэн талаар "www.khaleejtimes.com" сайт мэдээлэв. 

 

Ерөнхий сайд энэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвших сонирхолгүй буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан нийтэд уламжиллаа. 

 

Тэрбээр твиттер хуудастаа "Би Нобелийн энхтайвны шагналд нэрээ дэвшүүлэхгүй. Би энэ хүндтэй шагналын хүртэх эрхгүй. Камшерийн маргааныг шийдвэрлэж, ард түмнийхээ хүсэл зорилгыг сонсож, энэ бүх асуудлыг энхтайванч замаар шийдвсэн хүн энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвших учиртай" гэж жиргэжээ. 

 

Ерөнхий сайдын хамтрагчид түүнийг дээрх хүн хүндтэй шагналд нэр дэвшүүлэхээр төлөвлөж байв. 

 

Энэтхэг, Пакистан 1947 оноос хойш Кашмер мужийг газар нутгийнхаа нэгээхэн хэсэг хэмээн мэдэгдэж, олон жил зөрчилдөж ирсэн түүхтэй. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин