Амиа алдсан скаутын гишүүн, Ч.Чамин-Эрдэнийн хэргийн гэрч биш
2019-03-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын скаутын холбооны гишүүн У энэ сарын 25-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Түүнийг талийгаач Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн гэрч байсан бөгөөд түүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл цахим хуудсанд тархаад байна. Үүнтэй холбогдуулан Монголын Скаутын холбооноос мэдэгдэл гаргажээ.

 

Уг мэдэгдэлд:

 

"Монголын Скаутын Холбооны удирдагч багш Г.Улсболд агсны талаар гадуур тархаад байгаа талийгаач Чамин-Эрдэнийн хэрэгтэй гэрчийн холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдэгдэж байна. Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 24-нд гарсан бѳгѳѳд талийгаач Г.Улсболд нарын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 22-27ны ѳдрүүдэд ОХУ.ын Удаан-Үд хотноо явж байсан нь хѳдлѳшгүй нотлох баримттай юм. Ийм нийт скаутууд та бүхнийг худал мэдээллийг дэвэргэж цааш нь тараахгүй байхыг хүсч байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан бѳгѳѳд хууль ёсны арга хэмжээ авахыг хүлээж байна" гэжээ. 

 

Энэ тухай мэдээллийг анхлан сошиал орчинд "Цэнхэр үст Цэрэн" хэмээн алдаршсан Э.Цэрэн гэх эмэгтэй тараасан. Тэрбээр "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож...Тэрээр 2018.10.24 ны өдөр 10 давхарт найзынхаа гэрийн 00 өрөөнд байхад... Доод айлын нойлд хүчирхийллийн чимээ сонссоноо талийгаачын ахад гэрчилсэн... Би чамайг хүчиндэх гэж төрсөн юм гэх эрийн дайрах чимээ, эсэргүүцэх бүсгүйн дууг сонссон... Тамхи татахаар өмнө нь гарахдаа тэрээр Мөнгөншагайг 3 өөр залуугийн хамт вискитэй 10 давхарлуу шатаар явж орохыг харснаа ярьсан... Тэр тэднийг гарцаагүй таньж бас айж байгаагаа ч хэлж байсан.

 

Талийгаачийн ах энэ гэрчийг чадах хэмжээнд нууцалж цагдаагийнхныг гэрчүүдээс мэдүүлэг авахыг шаардсан ч цагдаагийнхан үл хэрэгсэж гэрч 27хон насандаа 3 сартай бяцхан үрээ орхин одов... Талийгаачийн эхнэр Боловсрол ТВ д эвлүүлэгч хийдэг байсан юм байна. Талийгаачийг утсаар хамгийн сүүлд утсаар дуудсан, хамгийн чухал гэрч болох Нэмэхбаяр 3 сарын 1 нд Монголоос Түрк рүү явахыг харсан гэрчүүд гарч ирлээ...тэр Монголоос зугтлаа.

 

Талийгаач Г. УЛСБОЛДЫН үнэний төлөө дарамтаас айгаагүй эр зоригийг бишрэн хүндэтгэе... Тэр харснаа хэлэх гэж хичээсэн ч Монголын цагдаа сонссонгүй... Тэр амаа хамхисан бол магадгүй, амьд байх байлаа... Гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлье. Жич: Энэ хэрэгт хошуу дүрсэн болгоныг янз бүрээр намнах ажиллагаа явж байна... Над руу ч ирэхыг үгүйсгэхгүй" хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

 

Харин Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс "Талийгаач У нь энэ сарын 25-ны өдөр өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн" гэдэг мэдээлллийг өгч байна. Мөн ар гэрийнхэн нь "Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэрэгтэй холбоогүй" гэдгийг хэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
www:
27toi ervvvl saruul zaluu zvgeer bj bgad noiliin uruunduu vhchdeggui bh
2019-03-06
ЗАЛУУ СКАУТУУДАА БОДООД ТЭДНИЙ ЭР ЗОРИГ ТЭВЧЭЭРТЭЙ ЭНЭРЭНГҮЙ БАЙХ ЗАРЧИМИЙГ БОДООД УДИРДАГЧ НЬ АМИА ХОРОЛСОН ГЭДЭГЭЭ ХААГААЧ .
2019-03-06
zochin:
Unenhuu yadargaatai yumaa, unen hudal n medegdehgui
2019-03-06
zochin:
Unenhuu yadargaatai yumaa, unen hudal n medegdehgui
2019-03-06
ENE TSENHER UST GEJ HAASHAA DURAARAA SDA VE. ARGA HEMJEE AVAACHEE ENE HUND
2019-03-06
Өвгөн хүний үг:
Хуучин пионерийн байгууллага гэж хүүхдийн сайхан л байгууллага байлаа. Одоо нэг скаут ч гэх шиг учир нь олдохгүй сонин юм болж хувирчээ... "Скаут" гэдэг чинь уг нь англиар "тагнуулч" л гэсэн үг биз дээ. Юугаа ч тагнадаг юм хэн мэдлээ. Хүүхдүүд яахаараа ч бүгд гэнэт тагнуулч болчихдог юм. Нэг тагнуулч хүүхэд нь даалгавар биелүүлж яваад нөгөө талын тагнуулчид алуулсан юм байх даа.
2019-03-06
иргэн:
заваан юмнуудыг бариачээ
2019-03-06