KFC-д хийсэн шалгалтын дүгнэлт энэ долоо хоногт эцэслэн гарна
2019-03-06

 

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас KFC-ийн Зайсан дахь салбарт нарийвчилсан хяналт шалгалтыг хийхээс гадна бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Хяналт шалгалтын дүгнэлт энэ долоо хоногт эцэслэн гарах аж. Үүний дараагаар шалгалтын дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ гэлээ.

 

Мэргэжлийн хяналтын байцаагч нар тус газрын тоног төхөөрөмжөөс арчидас, хоол, ундны усны дээж, агаарын сорьцыг авч, төв лабораторид шинжлүүлжээ. Мөн тус салбарын ажилтан болох 28 хүнээс ХӨСҮТ шинжилгээ авчээ.

 

Зөрчлийн хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас прокурорт хандаж, KFC Зайсан салбарын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13-наас эхлэн түр хугацаагаар зогсоогоод байгаа. Харин бусад салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
хариу нь тодорой шдээ хэхэ, нэг жоом гүйж яваал орцон гадны нөлөөгүй ээ жоомны л буруу болж гарна хэрэгтэн жоом өөд болсон учраас хэргийг хаалаа, гүйцээ. хэрээны үлгэрийг жоом үргэлжлүүлнээ гэж энэ дээ хахаха
2019-03-07