Яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү, Ерөнхий сайд аа
2019-03-07

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос яг 14 хоногийн өмнө Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг юм. Тэрээр “…Төрд хууль гэж байдаг гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл!” гэсэн. Энэ нь орон даяар мэдээллийн бүх шугамаар тарж, Ерөнхий сайдын энэ үгийг нийтээрээ сонсоцгоов.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар авч байгаа арга хэмжээг Ерөнхий сайдын үгтэй холбох хандлага гарч л байна. Гэтэл хууль гэж байдгийг ойлгуулж, яс маханд нь мэдрүүлмээр хүн Ерөнхий сайдын яг дэргэд байгааг олн нийт яриад эхэллээ. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм. Цагтаа Лүнгийн замыг там болгож, төсвийн зуу зуун сая төгрөгийг тарааж явсан энэ эр УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Ийм том асуудалтай хүн яагаад Их хуралд сонгогдоод байдгийг ойлгодог хүн ховор байлаа.

Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Д.Дамба-Очирын төрд залардаг нууцыг олж мэдсэн гэхэд болно. Товчхон хэлэхэд, Д.Дамба-Очир гэдэг нөхөр хэргээ хэзээ ч хүлээдэггүй юм байна. Түүний арга, бас мэх нь ердөө л энэ. Бодоод байх нээ, Лүнгийн зам бол там биш гээд л ярьсаар байгаад улсаар засуулаад хэл амыг дарж байсан байдаг юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэгээр тодорсон. Энэ тухай мэдээлэл эхэлж гарч байхад “…Намайг гүтгээд байна” гээд гүрийсэн. “Зууны мэдээ” түүний тухай мэдээллийг анх дэлгэж байв. Дараа нь яллагдагчаар татагдсан эхний тавын нэг болсон юм. Гэсэн ч мөнөөх гүрийдэг зангаараа гүрийсээр л байна. Уг нь мань эр ЖДҮ-д холбогдсоныг АТГ байтугай захын нэг сурвалжлагч мань мань мэт нь тогтоочихмоор тодорхой эд байгаа юм.

2019 оны эхээр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын байнгын хорооны хурал дээр “…Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм” гээд “…2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж  байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхжүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

Тэр үед мань Д.Дамба-Очир “…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямарч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарласаар бүрэн эрхтэйгээ үлдсэн.

Удахгүй яллагдагчаар татагдсан. Тогтоолд гарын үсгээ ч зурсан. Гэсэн ч “… Ердөө л намайг нөлөөлсөн байж болзошгүй гээд байгаа юм билээ. Бусад гишүүд өөрсдийн компанидаа авсан юмнууд байгаа ш дээ. Би сая прокуророос асуулаа. Яахаараа 30 хэдэн гишүүн бичиг хийж өгсөн, бүгд прокурорт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг яахаараа оруулж ирдэг юм бэ. Бүгдээрээ. Ямар учраас оруулж ирж байгаа юм бэ, үүнийг юу гэж ойлгох юм бэ. Юу ч дуугарахгүй суугаад л байна лээ ш дээ. Ингэж болохгүй ш дээ. Би чинь УИХ-ын гишүүн хүн, сонгогчидтой хүн, гэр бүлтэй, олон ах дүү хамаатан садантай хүн” гэж ирээд л бусадтайгаа барьцаж гүрийсэн байдаг юм.

Нөхөр Д.Дамба-Очир АТГ, прокурор хоёрыг ингэж даапаалаад л сууж байна. Тиймээс яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү гэдгийг Ерөнхий сайдад дуулгая. Монголын төрд хууль байдгийг, шударга ёс яаж тогтдогийг ингэж л харуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
-Улс төрч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? -Монголд бол мэргэшсэн хулгайч луйварчдыг тэд нар хулгайлж луйвардснаа дарагдуулахын төлөө юу ч хийхээс буцахгүй улайрсан шулам болдог, Амеркад бол эх орныхоо төлөө сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулсан хүнийг тэд нар энэ улс эх орныхоо төлөө гэсэн алдраараа түүхэндээ нэрээ үлдээж мөнхөрдөг
2019-03-08
hen heneeseedutaargui bololtoi:
Damba-Ochir bol sain ch muu ch biznes uhaantai yum hiideg bololtoi.Yamarch bisnes hiigeegui, zovhon MAN-iigg dagaj yavsan Hurelsuh hadaglamjindaa 1 terbum 700 garui saya togrogtei, 2 haustai, 2 german mashintai gej horongo orolgoo meduulsen baidag Medeej haus geheer mani metiin amidagdag 3 oroo bair lavtai bish,German mashin une ondortei tansag zeregleld orno geed bodohoor zamgui bayajsan baigaa biz!!!

Zochin:
Ene nokhor odoo bno shuu dee ulsaas mash ikh idsen shuu dee Khurelsukh odoo namdaa tseberlegee khiikh kheregtei shuu dee
2019-03-07
Иргэн:
Энэ Дамбаочир хэзээний л зартай луйварчиншдээ?! Одоо түүнийг хамгаалах хэрэггүйдээ?! Лүнгийн замыг лүд болгож идсэн шуналтаншдээ?!
2019-03-07
hen heneeseedutaargui bololtoi:
Damba-Ochir bol sain ch muu ch biznes uhaantai yum hiideg bololtoi.Yamarch bisnes hiigeegui, zovhon MAN-iigg dagaj yavsan Hurelsuh hadaglamjindaa 1 terbum 700 garui saya togrogtei, 2 haustai, 2 german mashintai gej horongo orolgoo meduulsen baidag Medeej haus geheer mani metiin amidagdag 3 oroo bair lavtai bish,German mashin une ondortei tansag zeregleld orno geed bodohoor zamgui bayajsan baigaa biz!!!
hen heneeseedutaargui bololtoi:
Damba-Ochir bol sain ch muu ch biznes uhaantai yum hiideg bololtoi.Yamarch bisnes hiigeegui, zovhon MAN-iigg dagaj yavsan Hurelsuh hadaglamjindaa 1 terbum 700 garui saya togrogtei, 2 haustai, 2 german mashintai gej horongo orolgoo meduulsen baidag Medeej haus geheer mani metiin amidagdag 3 oroo bair lavtai bish,German mashin une ondortei tansag zeregleld orno geed bodohoor zamgui bayajsan baigaa biz!!!
Er ni bol tuildaa hureel 37 ond 20000 hun buudagdsiin shig baigaan odoo bol 200 myangan hun buudah bolchood l baigaam daa,
2019-03-07
Zochin:
Namiin ner khund ungaj bgaa iim khumuuseesee salakh kheregtei shuu dee aygaad iim khumuustei khariutslaga tootsokhgui bna be Khurelsukh odoo namaas khookh kheregtei shuu dee
2019-03-07
УИХ аас эгүүлэн татах хэрэгтэй ийм новшийг. Манай намын нэр хүнжийг гутааж бна.
2019-03-07