Британид ХДХВ-ийн халдвартай өвчтөн бүрэн эдгэрчээ
2019-03-07

Британид ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсон өвчтөнд "эс суулгах эмчилгээ" хийсний дараа дахин халдвар илрээгүй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан Британи залуугийн ХДХВ-ын халдвар 1.6 жилийн өмнөөс алга болжээ. Залуу өдгөө  ХДХВ халдварын эсрэг эм, тарилга хэрэглэхээ больж, өдгөө химийн эмчилгээ хийлгэж буй гэнэ. 

 

Судалгааны багийнхан "Гэхдээ ХДХВ-ын халдвар бүрэн эдгэрсэн гэж баттай хэлж чадахгүй. Бид байдлыг ажилглаж байна" гэж хэлжэа. 

 

Анагаахын салбар одоогоор ХДХВ халдварыг бүрэн эмчлэх эмчилгээ болон ерөндөг гаргаж аваагүй байна. Жилд уг халдварт өвчнөөр  сая хүн амиа алддаг. 

 

Их Британийн иргэнийг 2003 оны долоодугаар сард ХДХВ халдвартай, 2012 оны нэгдүгээр сард цусны цагаан эсийн хорт хавдартай болохыг оношилжээ. 

 

Эмч нар өвчтөний хавдрыг эсрэг химийн эмчилгээ хийж, ХДХВ-ийн халдварт тэсвэртэй донорын эсийг өвчтөнд суулгажээ. Үүний дараа ХДХВ болон цагаан эсийн хорт хавдар нь устсан аж. Лондоны коллеж их сургууль, Лондоны эзэн хааны коллеж, Кембриж болон Оксфордын их сургуулийн судлаачид түүхэнд тэмдэглэн үлдэх судалгаанд хамтран оролцжээ. 

 

2000 оны эхээр  ХДХВ-ийн халдвар авсан Берлин залууд ясны чөмөг шилжүүлэн суулгасны дараа ХДХВ-ийн халдвар нь үгүй болж байв. Энэ нь ХДХВ-ийн халдвар үгүй болсон анхны тохиодол билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин