Венесуэлд баривчлагдсан Америк сэтгүүлчийг суллажээ
2019-03-07

Венесуэлийн эрх баригчид нийслэл Каракас хотноо сурвалжлага бэлдэж явсан  Америкийн сэтгүүлч Коди Уэддлийг өчигдөр сулласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Өдгөө 29 настай Уэддл 2014 оноос Венесуэл улсад хараат бус сэтгүүлчээр ажиллаж, мэдээлэл цуглуулдаг байв.

 

Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө тунхаглаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо энэ долоо хоногийн эхээр дэмжигчдийнхээ дэмжлэгтэйгээр Каракас хотноо ирсэн юм.

 

Сэтгүүлч эр уг үйл явдлыг шууд дамжуулан үзүүлж байхдаа зураглаачийн хамтаар баривчлагдсан аж.

 

Тэднийг Венесуэлийн тагнуулын газар байцааж, улмаар сулласан гэж тус улсын Сэтгүүлчдын холбооноос уламжиллаа. 

 

Венесуэлийн Дээд шүүх Хуан Гуайдод хилийн хориг тавьсан ч тэрбээр өнгөрсөн сарын 25-нд Колумбын нийслэл Богота хот руу нууцаар очиж, Лимагийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин