Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван хүн нас баржээ
2019-03-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашинаар цаа буга тээвэрлэж явсан гурван хүн нас баржээ.

 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны “Ар хилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т, Ө-50046’47,4’’ У-100014’34,3’’/ Хөвсгөл нууранд автомашин цөмөрсөн гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

 

Улмаар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр 3 ширхэг цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашинтай Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн З /46 настай, эрэгтэй/, Г /38 настай, эрэгтэй/, Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 03.10-ны өдрийн 10:27 цагаас 10:42 цагийн хооронд, автомашиныг 14:58 цагт тус тус  гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Хөвсгөлчүүд:
Мөсний баярын балаг ингэх гээд байсан юмаа
2019-03-11
Ee harlaa
2019-03-11