М.Батсуурь: Надад ХХБ-нд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй
2019-03-11

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийсэн. Иймээс үүнтэй холбоотой тайлбар авахаар шүүгч М.Батсуурьтай ярилцлаа.  

 

 

-Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?

 

-Би Хиад Боржигины Мишигийн Батсуурь. Булган аймагт төрсөн. “Шихихутаг”, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн, хуульч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэр бүлтэй, дөрөв дэх хүүхдээ хүлээж байгаа, гурван хүүхдийн аав. Миний эхнэр гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгдөг хүн бий. Товчоор танилцуулахад ийм л байна.

 

-МУИС-д багшилдаг, хэд хэдэн ном гаргасан гэдгээр хуульчид их мэддэг юм байна лээ.

 

-Тийм ээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд захирал, академич С.Нарангэрэл, дэд захирал, доктор Н.Лүндэндорж нарын туслахаар ажилд орж, 2009 он хүртэл тэндээ багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Одоо ч багшлах, ном бичих ажлаа бүрэн орхиогүй байгаа. Шүүгч, хуульчдад хичээлээ заагаад, номоо гаргаад л яваа. Хамгийн сүүлд “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номыг гаргахад хамтран ажиллалаа. Нийт 20 гаруй ном дангаараа болон хамтран бүтээлцсэн байна. Шүүгч байнга өөрийгөө хөгжүүлэх ёстой учир эрдэм номын ажлаа хаяхгүйг хичээгээд л яваа.   

 

-Яагаад сургуулиас гарч, Худалдаа хөгжлийн банкинд ажиллах болсон юм бэ?

 

-Би ихэвчлэн онолын хичээл зааж байсан. Учир нь хуулийн практик надад бага байсан юм. Тийм учраас сургуулиас гарахгүй, давхар ажиллах санаатай хэд хэдэн байгууллагад хандаж байснаас Худалдаа хөгжлийн банктай тохиролцож,  хөдөлмөрийн гэрээ биш, харин контракт гэрээ байгуулаад ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээг бодвол богино хугацаатай, тодорхой асуудал дээр хамтран ажилладгаараа ялгаатай. Харин сургуулийн удирдлага ятгасан учир тухайн үед сургуулиа орхихоос өөр аргагүй болсон. Миний сонирхол анхнаасаа л нийтийн албанд ажиллах байсан. Тиймээс гэрээгээ дуусах үед шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр шүүгч болсон.  

 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХын чуулганы үеэр таны талаар ярихдаа их залуугаараа карьер хийсэн гэж удаа дараа хэлж байхыг сонссон.

 

-Шүүгч нь УИХ-ын гишүүн шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгч, тэнцсэн нь дэвшээд л явдаг гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, Дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “кран” шүүхэд байдаггүй. 

 

-Таны шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар их яригдаж байгаа. Шүүгч хүнээс хэргийн талаар хамаагүй асууж болдог юм болов уу?

 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Тэнд шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж, айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохуйц байдлаар үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү түүний үндэслэлийг тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодорно гэж боддог.

 

Гэхдээ та ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шүү дээ.

 

-Өмнө нь миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би энд огт эмзэглэдэггүй. Учир нь ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага хэнд ч байх ёстой гэж боддог. Шүүгч, прокурор гээд хуульчид иймэрхүү “гал авахад” сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодохоор шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаана гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгээ зөрчилдөн хуулийн дагуу алхаа цохих үе зөндөө тохиолдоно. Гомдсон, хардсан үг болгонд хэвлэлийн бага хурал, ярилцлага, мэдэгдлээр хариу өгөөд явбал хэзээ үндсэн ажлаа хийх вэ? Энд ярилцахыг зөвшөөрсөн учир нь намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн учир би тайлбар хийх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимбэ сонсогдохгүй гэдэг. Чөлөө олдсон дээр тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.     

   

-Таныг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаанд их холбоод байгаа. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа л даа.

 

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэсэн урт нэртэй хууль бий. Уг хуульд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол хоёр жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон. Миний хувьд 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурлын үеэр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэгт Худалдаа хөгжлийн банкны талаар огт байхгүй, харин “Монголын зэс корпорейшн” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг. Хэнд ч гэсэн ажил хэргийн холбоотой түүх байдаг л биз дээ.   

 

-Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ?

 

-Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин УИХ-аас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. “Хэлцэл” гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол “тохиролцоо” хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ийг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.   

 

-Тэгэхээр бүртгэлтэй холбоотой маргаан юм байна шүү дээ.

 

-Тийм. Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ. УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянасан байдаг. Энэ дүгнэлтэд мөн хэлцэл хийх замаар хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүч түрэх байдлаар зөрчсөн Засгийн газрын дээрх тогтоолыг зөв гэж дүгнэх боломжгүй. Улсын Дээд шүүх жишиг тогтоодог. Хэрвээ дээрх алхмыг зөв гэж шийдвэл хожим адил шийдэх учиртай. Хэрвээ нэг өглөө сэрэхэд таны нэр дээр байсан хөрөнгийн бүртгэлийг зөвшөөрөлгүй өөрчилж, эздийг нь томилоод, шүүх үүнийг Үндсэн хуульд нийцэж байна гээд шийдээд байвал хүний эрх талаасаа юу болох вэ? Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэдэг зарчим бол социалист нийгэмд байсан. Зөв зорилгод, мөн зөв аргаар хүрэх ёстой гэсэн зарчим одоогийн хуулийн ертөнцөд үйлчилдэг гэж би хардаг. Уг нь УИХ-ын гишүүд өөрсдийнх нь баталсан тогтоолыг зөрчсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байхад харин ч шүүхэд талархмаар юм.     

 

-Таныг ганцаараа энэ шийдвэрийг гаргасан мэтээр ярих юм.

 

-Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлье. Бас нэг зүйл нэмж хэлэхэд би Танхимын тэргүүний хувьд бүх шүүх хурлыг даргалдаг, түүнээс сонгож даргалдаг юм биш. Мөн хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх хуультай. Зарим хэрэг миний санал ч байхгүй шийдвэрлэгддэг. Тиймээс намайг удирдаад ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банкинд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй.     

 

-Ер нь процесс яаж явсан юм бол?

 

-Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл иргэн, захиргааны журмаар явж, гурван шатны есөн удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх шүүх хуралд гурван шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд агуулгаараа бүх шийдвэр нь “Монголын зэс корпорейшн” компанийн талд гарсан. Мэдээж үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр хэлсэн. Тэгэхээр зөвхөн М.Батсуурь удирдаад хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас гурван шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, надаар хичээл заалгаж байсан. Гэхдээ эрдэм огт сураагүй нөхөр байна. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатны шүүх  дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрт өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч бол тангараг өргөсөн, асар их бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэрийг гаргах байсан гэж бодож байна.

 

-Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа.

 

-“Монголын зэс корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүртгэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан эсэх нь чухал. Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан бэ гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх бий. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт хийх эрх мөн байгаа. Яагаад энэ алхмаа хийхгүй, бүртгэлийн  маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улс төрчдөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дундуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл тэмцэлд уриалаад байвал юу болох бол.       

 

-Эцгийн чинь компаниар 70 сая доллар орсон, гарсан, тэр компани “Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувийг авахад оролцсон гэсэн яриа байна.

 

-Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдсэн учир зориуд тодруулсан. Миний аавыг Д.Мишиг гэдэг, хүмүүс Д.Миша гэдгээр нь сайн таньдаг. Тэр компанид 2011-2015 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэл дээрээ энэ тухай зөв хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэл дээр хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан гээд бүүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй, АТГ-т ч гэсэн мэдүүлгээ ингэж өгсөн. УИХ-ын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. Миний аав энэ компанид ажиллах байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлье.      

 

-Ажлаа яагаад өгсөн юм бол?

 

-Эрүүл мэндийн шалтгаанаар. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд Дулааны гуравдугаар цахилгаан станцад слесариар ажилд орсноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшин ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүмүүс шиг даргын цүнх барьж гүйгээд сайд болоогүй. 1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Үүнээс хойш 2015 он хүртэл ажилласан, одоо гэр зуур байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн тодроод л гараад ирнэ. Худал сүржин болов ч хоосон, үнэн алгуур болов ч жинтэй гэдэг үг байдаг даа.    

 

-Хэрвээ та энэ асуудалд хамааралгүй юм бол яагаад нэр бүхий УИХын гишүүд дахин дахин мэдэгдэл хийгээд байгаа юм бол?

 

-Намайг АТГ-т өгнө гэж гурван удаа хурал хийлээ. Одоо өгч байгаа, өгчихлөө гээд хэдэн ч хэвлэлийн бага хурал хийх юм бүү мэд. Үүнийг хүлээлгүйгээр энэ 70 сая долларын хэрэгт холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч болгож харагдуулаад байгаа асуудлуудаар АТГ-т би өөрөө хандаж байгаа. Иргэний журмаар ч гэсэн нэр төрөө сэргээлгэнэ. Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд хагас дутуу, худлаа мэдээлэлд суурилж, иргэдээ төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах боломжийг олгоосой гэж хүсч байна. Үүнээс илүүтэй өөр ашиг сонирхол байх вий гэдэгт би санаа зовж байна.  

 

-Тухайлбал, ямар ашиг сонирхол?

 

-Богино хугацаандаа хуулийн байгууллагуудын удирдлагыг ямар нэгэн зүйлтэй холбон буруутгаж байгаад солиод, өөрсдийн хүнийг байршуулах. Болж байгаа үйл явдлыг хараад байхад Ерөнхий прокуророос ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-д оруулах болгонтой зэрэгцээд хуулийнхныг харлуулах юм яваад байгаа нь тун хачирхалтай. Мэдэгдэл хийгээд байгаа гишүүд өөрсдөө ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар огт дуугарахгүй байгаа нь бас сонин. Над руу чиглэдэг нь ч тохиолдол биш гэж бодож байгаа. ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг эрүүгийн журмаар явж дийлэхгүй байгаа учраас хэсэг хуульч үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсныг би дөнгөж мэдсэн. Уг нь шүүгчид нөлөөлсөн бол албан тушаалтныг 10 жилийн хугацаанд нийтийн албанд томилохгүй гэсэн хууль үйлчилж байсан. Харамсалтай нь Зөрчлийн хуульд оруулах нэрийн дор алга болгосон. Одоо ч шүүгчид рүү дайрах, нөлөөлөхөд улс төрчдөд асуудалгүй болсон доо.

 

-Алсдаа ямар ашиг сонирхол байна гэж?

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал явж байгаа. Үүнд шүүгчдийг хугацаатай томилох талаар төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоо байгаа Үндсэн хуулийн ололтоос ухраад зогсохгүй, НҮБ-ын баталсан “Шүүгчийн хараат бус байдлын зарчим”-ыг зөрчсөн зүйл болно. Дэлхий үүнийг туршаад болохгүй гэдгийг ойлгосон учир НҮБ-ын түвшинд чуулж, батлуулсан нь дамжиггүй. Шүүгч хугацаатай томилогдоно гэдэг нь үндсэндээ “даалгавар”-тай томилогдоно гэсэн үг. Хэрвээ даалгавар муу хийвэл дахиж томилогдохгүй. Мөн прокурорыг Ерөнхий сайдын мэдэлд буюу гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулах санал орсон нь тун буруу гэж бодож байна. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намаас биш, бүх ард түмнээс сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд намын харьяаллаа түдгэлзүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлдэггүй учир шүүгч, прокурорыг томилох онцгой бүрэн эрхийг олгосон гэж харж байгаа. Энэ нь ч зөв гэдгээ харуулж байна.  Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч, прокурорыг дуудаж хэрэг яаж шийдвэрлэх талаар даалгавар өгсөн гэж би лав сонсоогүй, надад ч тийм үүрэг даалгавар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч өгч байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчид байгаа энэ эрхийг Ерөнхий сайд буюу угтаа ялсан намын даргад өгөх нь том ухралт. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд шүүх эрх мэдлийг харлуулж байх вий гэж санаа зовж байна.   

 

-Хэвлэлээр шүүгчдийн талаар янз бүрийн зүйлс л явах юм.

 

-Шүүх бол ардчилсан нийгмийн хамгийн сүүлчийн цайз. Энд худалд туйлдсан хүн үнэнийг эрж ханддаг. Энэ цайз ард түмний итгэл дээр л зогсож байдаг. Энэ итгэлийг эргүүлбэл шүүхийг нурааж, өөрийнхөөрөө шүүхийг байгуулахад л амархан болгоно. Хэрвээ хуульч хүн, тэр дундаа шүүгч гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Тэр нэр дурдагдаад байгаа шүүгч нар өөрсдийн асуудлаар АТГ-т тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа гэж сонссон. Мэдээж хүн л болсон хойно шүүгч, прокурорт алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс санаатай муу зүйл хийгээд явдаггүй байх. Үүнийг засах, сайжруулахын тулд УИХ, Засгийн газартай хамтрахад үргэлж бэлэн. Үйлийн үр гэж юм бий. Зөв, буруу хэзээ нэг цагт тунгаагдана. Шүүгчид гэмтэй бол үүнийгээ ч мөн л үүрнэ. Эцсийн эцэст бид чинь шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу ялгаагүй, Эрлэг Номун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ.      

 

Ярилцсанд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
Хууль цаг ямагт бүгдийн дэээгүүүр
2019-03-24
Хуулт бөйгөа учир л нийгэм эмх цэгцтэй бн
2019-03-24
ХУуль ялна
2019-03-24
Ажлын амжилт
2019-03-24
Батсуурт маш олон шалгуурйн давж хуульч болсон хуулиа мэш мэддэн ажлаа мэддэг хүн
2019-03-24
Шүүх бол улс төрөөс ангид бие даасан хбуль баримталдаг салбар
2019-03-24
Шүүгч нарыр гүтгэж болохгүйээээ
2019-03-24
Хуулийн салбар шударгө шү
2019-03-24
Хууль бүхний дээгүүр
2019-03-24
Хуульч хүн хуулийн дагуу ажлааблгүйлэээ
2019-03-24
ойд:
Уих ын тогтоолыг санаатай эвгуй бацдлаар гаргасаныг хууль мэддэггуй гишууд баталчихжээ.одоо ахиж хэлэлцэх хэрэгтэй.негее нямдорж яасан бэ
2019-03-12
ААГИЙ:
ОВОО УЛС ТӨРЖДӨГ ГАРУУ ДАА, ЭНЭ ЧИНЬ,,,
2019-03-12
Шуналтай лаларууд барьцаалагддаг юм дээд шүүхиин туслах банди нар гэж бөөн шуналууд Шүүгч болно гээд бодсон бацаанууд ыг сайн шалга батуэрэнгиин туслах ууган баатар гэж хог байнаа
2019-03-12
энэ доорх юуч мэддэггүйгээсээ болоод ганц хүний хэлсэн болгонд итгэдэг бусдыг ч мөн тийм байхыг шаарддаг тэгээгүй хүнийг урвагч,худалч хулгайч гэж байгаа Хүмүүсээ та нар нэр нь гарч бга бүх хүмүүсийг уншчаад,ядаж ярьсан хэлснийг нь гүйцэд уншчаад элдвээр хэлээч,одоо бол 49 хувьтай хэрүүл хийх биш Хятадынх болчих гээд алданги төлөөд явж бга 51 хувийнхтай хэрүүлээ хий тэд л эх оронгүй урвагч болчоод бн бишүү,ЖДҮ тай хэрүүлээ хий тэд л хулгайч бишүү,49 хувь бол яаж ийгээд Монголдоо оруулаад ирсийн хэзээч хэрэлдэж тэмцэлдэж болноо гэнэн тэнэгүүдээ, хэрэлдэж буй хоёр талынхны байр суурийг анхааралтай ажиглацгаа уншицгаа таминээ
2019-03-12
Хужаа царайлсан хуйвалдагч:
Худалч эх оронгуй болсон урвагч
2019-03-12
mnbvc:
jinhene hulgaich baina daa
2019-03-11
Батсуурь зайл:
Муу новш минь чи үхлийн муугаар үхээрэй. Худалч хар баас байна шд
2019-03-11
лүндэндоржийн шавь нар гэж дандаа хог шаарууд. эднийг үндсээр нь цэвэрлэх ёстой шүү
2019-03-11
ШИХИХУТАГ ГЭХ ХУВИЙН ДЭЭД ТӨГССӨН САЙХАН ХУЛГАЙЧДЫН НЭГ Л БАЙНА. ЭДЭНД ЕР НЬ ЁС ЗҮЙ ТҮЙ Ч БАЙХГҮЙ ШҮҮ. КОНКУРСАНДАА ОНОО МУУ АВСАН ЕРӨНХИЙДӨӨ ДУНД СУРЛАГАТАН ГЭСЭН ҮГ. ЗИНДАА ДООГУУР ГАРУУД. ДОЛИГНОХ ДОЛООХ ХУУЛЬ ЗӨРЧИХ АВИЛГАДАХ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГМ БҮХ БУЗАР БУЛАЙГ ХИЙЖ ЯВДАГ. ЦАРАЙНААСАА Ч ТАНИГДАЖ БАЙНА ДӨӨ.
2019-03-11
Хуульч баячууд:
Нарийн хэрэг шүүж баяждаг авилгал хахуульд идэгдсэнийх үү?
2019-03-11
шүрэн:
Бөтсуурийг хэн ХХБ-д хувь эзэмшдэг, хамаатан садан нь байгаа гэсэн юм. Хэнч хэлээгүй. харин түүнийг мөнгө угаахад оролцсон факт нь энэ байна гэж л Оюунэрдэнэ гаргаж тавьсан. ААвийнхаа нэр дээр мөнгө угааж л гэсэн. Битгий асуудлыг гуйвуул. Ард түмэн тэнэг байхаа больсон.
2019-03-11
Кадр:
Энэ сайт ХХБ-ын захиалгаар бас Батсуурийн захиалгаар энийг хийж, Батсууриа чиний ярилцлаг худлаа хуурам байна. Чамайг олон нийт тэртэй, тэргүй харж байдаг. ... та нар Элбэгээгийн захиалгын шүүгчид.
2019-03-11
ард:
чи жинхэнэ кранаар татуулсан . Чи анхан шатны шүүхийн журмаар нэг хэрэг шийдвэрлэж үзээгүй, анхан шатанд хэргийг хэрхэн шалгаж, ажиллагаа явуулдагыг, үзээгүй. Онолоор бол анхан шатны шүүх хэргийг шийддэг, давж заалдах болон хяналтын шатны шүүх шүүхийг хянадаг. Эндээс үзвэл чи нэг ч хэрэг шийдэж үзээгүй байж 2-хон жилийн дотор дээд шүүхийн шүүгч болсон, бүүр танхимын тэргүүн болсон чиний крандуулсны нотлогоо. Чамаас мундаг олон шүүгч байсан ч дээд шүүхийн шүүгч болж чадаагүй л байна. Тэгэхэд яагаад чи гэж. Энэ сайт ард түмнийг хуурна гэж бодоо юу. Чи дуулннит хэргийн бүрэлдхүүнд орохгүй бүрэн боломж байсан. Чамгүйгээр энэ хэргийг шийдэж шүүгч тэнд байдаг. Тэгэхэд яаагаад заавал чи гэж.
2019-03-11
Монгол:
Энэ хүн хэдэн үеэрээ Номун хаанд шүүлгэхээ мэдэж бнаа. Улаан галд насаараа тарчилах нь дээ. Хэдэн үеэрээ шүүдээ. Эхлээд аав чинь, дараа нь энэ хүн, тэгээд үр хүүхэд, ач зээ нар нь яанаадаа.
2019-03-11
ШҮҮГЧЭЭС АСУУЯ:
НЭГ ЮМ БАЙНАА. ЭРДЭНЭТИЙН БҮРТГЭЛИЙГ УЛСАД БИШ МОНГОЛЫН ЗЭС ХХК-Д БҮРТЭЛТЭЙ БАЙГАА НЬ ЗӨВ ГЭЖ ШИЙДСИЙМ БАЙНА.АА / БҮХ ХУУЛЬ НОМОНД ЧИНЬ. ЧИНИЙ ҮЗСЭН ОНОЛООР БОЛ / ЭСРЭГ ТАЛААС НЬ НЭГ ЮМ АСУУЯА. МОНГОЛЫН ЗЭС ЭРДЭНЭТИЙН БҮРТГЭЛИЙГ ХУУЛЬ ЁСООР БҮРТГҮҮЛЭЭД ХУВЬДАА АВЦЫМ БИЗ ДЭЭ...
2019-03-11
Зөв л ярьж байна. Захиалгаар хүн доромжилохоо хараал хэлэхээ болимоор юм.:):):)
2019-03-11
Иргэн:
Энэ олон гарсан шүүхийн шийдвэрүүд бүгд шудрага, хуулийн дагуу гарсан гэх гээд байнаа даа. Шүүхэд битгий хөндлөнгөөс нөлөөлөх гээд бай гээд нээх сүржин яринаа. Яг үнэндээ авилгалд автаж дотроосоо өтчихсөн систем гэж бодож байна. Ёстой хуцна биз.
2019-03-11
шүүгч нарыг хамаагүй гүтгэж болохгүй дээ хамтын журмаар шийддэг хэргүүдийг хэт нэг талыг барина гэж бодохгүй байна. нэхэмжлэл нь юу байсан нь гол биз дээ
2019-03-11
Adgiin shaar shawhruu shvvgch:
iimerhvv mungnii tuluu hvn chanaraa geesen muu uls hichneen hvnii amidralaar togloj ywaa boloo hedeer ni togolson boloo heden hvn shorond eniig haraan zvheed suuj bgaa boloo olonch aaw eejiin hvvhdvvdiin amidralaar naadsan boloo harwaas hvn muutai huwiaa hicheesen ooroo ger bvleerei saikhan amidarch baiwal hvnii amidralaar togloh ni tvich hamaagvi hvn bna harwaas
2019-03-11
Bas neg irgen:
Hulsnii izda, huuligui balar niigemdee zoduulj uheerei
2019-03-11
irgen:
Эцэгтэйгээ нийлж эх орноо луйвардсон ийм новшийг эх орноосон урвагчид гэдгийм, Ёстой ой гутаж байнаа. хэргээ хүлээж ард түмнээс уучлал гуйж алдаагаа залруулах нь үх удамд чинь өлзийтэй дээ. Үйлийн үр гэж ардууд зүгээр ч нэг ярьдаггүй байх. Амиа хорлогч шүүгчээсээ сургамж аваа.
2019-03-11
Bas neg irgen:
Hulsnii izda, huuligui balar niigemdee zoduulj uheerei
irgen:
тийм шүүв дэмжиж байна
2019-03-11
ulaanbaatariin emegtei:
Zugeer huuliin zaaltiig oorinhooroo oilgoh gesen charmailttai adgin amitan bn.
2019-03-11
УИХ нь ЗГ-т үүрэг болгож. ЗГ тогтоол гаргаж Эрдэнэтийн 49%-ийг төрд бүртгэхийг УБЕГ-т үүрэг болгож. Энд буруу зүйл огт алга. Энэ хүн би ганцаараа шийдээгүй, би тэгээгүй энэ тэр гээд баахан тэнэгтэж. Ойлгомжтой байна. Шууд бөарьж хориод шоронд нь хатаагаад өг.
2019-03-11
Иргэн:
ХХБ-нд ажиллаж байсан үйлдэл чинь ашиг сонирхлын зөрчилтэй байж болох үндэслэл болж таарна шүү дээ. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улс төрчдийг би зөвтгөх гээгүй. Эхлээд хамгийн ноцтой, хор хохирол нь тэр зээлээс хэд дахин илүү хэргийг эмхэлж цэгцлээд шат дараатайгаар дараагийн асуудлуудыг шийдэх нь зөв байх гэж бодож байна. Гэтэл тэд нарын хэрэгтэй барьцаад, жул царайлсан үг хэлээд Дээд шүүхийн танхимын тэргүүнээ ч хат даа.
2019-03-11
irgen:
тийм шүүв дэмжиж байна
sain yariltslaga boljee
2019-03-11
зочин:
Энэ хүн бузар авилгачдын гар хөл болсон амьтан болох нь илт байна,шүүхийг угаар нь цэвэрлэхгүйгээр Монгол түмэн урагшлахгүй,эдэнд тийм ухамсар ухаан байхгүй
2019-03-11
Лхамжав:
Өөрөө бизнес хийдэггүй шүүгчийн цалингаар амьдардаг гэтэл санаанд багтамгүй орлогын эх үүсвэрээ ард түмэнд тайлбарлаач Олон орон сууц болон байнгын орлогын эх үүсвэр чинь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байгаа шүү дээ Шүүхийг ""ҮНЭНИЙ ЦАЙЗ"" гэж чи сайхан хэлсэн боловч тэр цайзын үйл ажиллагааг өөр шиг чинь. ард түмэн итгэл өгмөөргүй хүм үүс хууль завхруулаад л байгааг юу гэж хэлмээр байна
2019-03-11
Лхамжав:
Энэ шүүгчийн өгсөн ярилцлагыг уншлаа Өөрийн бодлоо хэлэхийг хүсэж бичлээ 1-рт Эрдэнэт үйлдвэр хэзээ ч хувийн хэвшилд байгаагүй Угаасаа төрийн өмч л байсан 2-рт Улсын бүртгэлийн маргаан байсан гэжээ Төр өөрөө өмчөө захиран зарцуулах талаар гаргасан шийдвэрийн биелэлт байх учиртай3-рт Монгол улс туурга тусгаар улс НҮБ манай улсын дотоод хэрэгт оролцох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй Энэ залуу Монгол улсын хуулийн сургуульд багшилдаг хуулийн талаар хэд хэдэн ном бичсэн гэжээ 1990 оноос хойш удаа дараагийн УИХ-аас гаргасан цоорхой хуулиудаар зэвсэглэсэн ,мөн ийм багшаар хуулийн хичээл заалгасан хуулийн мэрэгжилтэн ямар чанартай байх нь хэнд ч ойлгомжтой юм Өнөө маргаашгүй тугаллах гэж байсан 5 настай бүдүүн үнээг хулгайлаад 2 цагийн хугацаанд 40 гаруй км хөөгөөд явсан гэсэн хуурамч мэдүүлэг бүхий хулгайн үйлдлийг хянасан хяналтын прокурор яллаж байсан тохиолдол Дорнод аймагт хэдэн жилийн өмнө гарсан байдаг Үүнийг хэрэг бүртгэсэн мөрдөн байцаасан хянасан улсын яллагч нар ийм л мэрэгжилтэнгүүд шүү дээҮнэхээр ийм болтлоо Монгол ахуйгаасаа холдсон хууль баталж түүнийг нь ийм хуульчид амьдралд хэрэгжүүлж үр дүнд нь төр улсын эрх ашиг.иргэд хэдэн арваараа хохироод үлддэг Энэ хулгайн үйлдлийг ялласан хяналтын прокурорыг аймгийн прокуророор дэвшүүлсэн явуулсан байсан Энэ шүүгчийн ам ажмл хоёр нь зөрсөн байгаа нь ярилцлагаас нь ил байна
2019-03-11
zochin:
Батсуурь шүүгч үнэн зүйл ярьжээ. Төрийн өндөр албан тушаалыг хүчээр олж авчихаад байгаа хүмүүсийн зан ааш авир хирээс хэтэрч хуулийн байгууллагын ажлаа хийж байгаа жирийн хуульчдыг хардаж үндэсгүйгээр нэр хүндэд нь халдаж өөрсдийн үзлээр асуудлыг шийдвэрлэхийг тулган шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй шүү дээ.Олон нийт бүгд мэдэж мэдэрч байна. Энэ самарсан ажил тийм ч удаан үргэлжлэхгүй байхаа.
2019-03-11
Зочин:
одоо энэ зайлбал яасан юм бэ
2019-03-11
Чи юу ч гэж улиаад гуцаад нэмэргүй нийгмийн хог шаар бузар авилгачид.
2019-03-11