Өнөөдөр болох үйл явдал
2019-03-13

 

Өнөөдөр болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 

 

 

Үндсэн хуулийн цэц 

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

Багш хөгжлийн ордон

10:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтанд сургалт зохион байгуулна. Утас: 96061497

 

ШУТИС

10:00 цагт: "Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд" сэдэвт олон улсын хурал номын санд болно. Утас: 99148148

 

10:00 цагт: “Мобиком” корпорацийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оролцогчид болон ирэх сараас эхлэн Японд суралцах оюутнуудад зориулж лекц уншина. Утас: 99832535

 

Шүүхийн ерөнхий зөвлөл 

11:00 цагт: Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт болно. Утас: 99977677, 96664674

 

Жанжин клуб

13:00 цагт: Шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалт болно.

 

MN мэдээллийн төв

11:30 цагт: “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент" уриан дор зохион байгуулагдах "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

 

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 

11:40 цагт: "Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийн төв"-ийн нээлт болно.

Утас :99519677, 99047423

Shuud.mn
Сонин хачин