Ч.Хүрэлбаатарын хар хууль батлагдвал…
2019-03-13

Хар хууль гэхээр хүмүүс багцаалж байгаа. Дээхнэ, ардын хувьсгалын дараах жилүүдийн их хэлмэгдүүлэлтийн үед “Хар малгайт” Б.Жамбалдорж гэж Дотоод яамны орлогч сайд байв. Тэрээр 1949 онд өөрийнхөө нэрээр Жамбалдоржийн хар хууль гэж нэрлэгдсэн тогтоолоор хэдэн мянган хүнийг хороосон нь түүхэнд бичигдэж үлдсэн.

 

 

Сүүлд, 2002 оны Эрүүгийн хуулийг Ц.Нямдоржийн хар хууль, Доржуудын хар хууль гэж бас нэрлэдэг. 2010 оны арваннэгдүгээр сарын эхээр болсон МАХН-ын Их хурал дээр УИХ-ын гишүүн асан М.Далайхүү намынхаа дүрэмд оруулах өөрчлөлтийн талаар “… “Доржуудын хар хууль” гэдэг Эрүүгийн шинэ хуультай адил өөрчлөлт оруулж байгаа юм байна. Хазгай гишгэх тоолонд намаас гаргана хэмээж байгаа нь гишүүдэд эмзэг тусч байна” гэж хүртэл шүүмжилж байв. Тэгэхээр Хар хууль гэдэг хүнийг хэлмэгдүүлдэг гэсэн ерөнхий ойлголт бий гэсэн үг.

 

Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Татварын багц хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа ажээ. 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн байдлаас харахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ хуулийг дэмжүүлээд батлуулах бололтой байна. Гэхдээ энэ хууль батлагдах аваас Ч.Хүрэлбаатарын хар хууль нэрлэгдэх нь гарцаагүй бөгөөд бизнесмэнүүд, жирийн татвар төлөгчид ч энэ хуулиас болж хэлмэгдэх болж байгаа юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.

 

Тухайлбал, хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж оруулжээ. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ. Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг.

 

Мөн, уг хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.3-т “…Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг төсөвт төлөх ба уг дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж орсон байна. Энэ нь ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байгаа татвар төлөгчид тавьсан босго юм. Мэдээж хэрэг, татвар буй дор төр оршдог. Татвар төлөх нь иргэн болоод хуулийн этгээдийн үүрэг. Гэхдээ татвар төлөгч санаатай болоод санаандгүй аль ч хэлбэрээр татварын өрөнд орж акт тавиулах хэмжээнд очдог. Энэ бол амьдрал дээр байнга тохиолддог зүйл. Тиймээс энэ өөрчлөлт бүхий хууль батлагдвал хуулийн хэлээр татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал болох юм.

 

Татварын байцаагчийн тавьсан актын 10 хувьтай тэнцэх хэмжээний босгыг төлж байж маргаан үүсгэх болж байгаа учраас өндөр дүнтэй акт тавиулахгүйн тулд татвар төлөгч яаж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь бол Татварын ерөнхий хуульд суусан энэ шинэ заалт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-ийн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” гэсэн эрх шууд зөрчигдөнө.

 

Ингэхээр ганц энэ заалтаас болж нэгдүгээрт, татварын байцаагч, татвар төлөгч хоёр авлигын хэргийн хам хэрэгтэн болж болзошгүй эрсдэл бодитойгоор бий болно. Хоёрдугаарт, татвар төлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөж байгаа юм. Иймэрхүү заалт энэ хуулийн төсөлд дахиад хэд хэд байна. Гэтэл өнөөдөр эрх мэдэл өндөртэй байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүч түрэн зүүтгүүлж, түүнийг нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав мэтийн хүмүүс дэмжиж гүйсээр батлуулж мэдэхээр болоод байна.

 

Хэрвээ энэ Ч.Хүрэлбаатарын хар төсөл нь хууль болоод батлагдчихвал ард түмэн татварын бус хуулийн дарамтыг яс махандаа тултал мэдрэх болж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.13 № 52 (6019)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Хотгор шанага уурхайг хулгайлсан хүндээ. Хар хуулиараа ард түмний амьдралыг хулгайлж байна
2019-03-14
Энэ хууль нь оюутолгой г.м-ийн том компаниудад яаж нөлөөлөх бол. Тэгээд ч хууль санаачилхаараа нэг агуулгын доор нэг их олон юм биччих юм. Энэ нь өөрөө тодорхой бус байдлыг үүсгэж, чадах гэснээ буруу тал руу нь, хамгаалөх гэснээ зөв болгож тайлбарлаж болохоор юмаа л хууль гэх юмдаа. Энийг л хуулийн цоорхой гэдэг байх. Нэг үгээр бол үргэлж л цоорхойтой хууль нэг нь оруулж, нөгөөдүүл батлах юм. Юмыг иж бүрэн гүйцэт харах чадваргүй байж өөрсдийгөө улс төрчид гээд, бас хууль санаачилсан гэж шагнал аваад л. Харалган улс төрчид монголын нэгэн үеийн түүхийг харын хараар будаж байгаагаа ухаараасай
2019-03-14
Иргэн:
Их хар инергетэй хүйтэн хүндээ?! Энэ Ч.Хүрэлбахтар?!
2019-03-14
Иргэн:
Хүний хийсэн буруу үйлдлийг өөр хүн хариуцах нь байж болшгүй зүйл. Мөн 10 хувь төлөөд дараа нь нь гомдол гаргах эрхтэй гэдэг нь татварын байцаагч нарын эрхэнд аан нэгжүүд бүрэн орох нөхцал бүрдэнэ. Төрийн дарамт багсах биш улам ихсэх юм бна, Лхагвжав гэж шоучин хиысэн юм уу, Зайлсан нь зөв болжээ.
2019-03-13
zocin:
harin cn zygeer um bichuu,zobhon 1taliig barij biceed baih um,
2019-03-13
Зочин:
Түгжил ЧОЙЖИЛСҮРЭН л энэ хар мэдээллүүдийг цацаж байгаа биз өөр шигээ хар бодолтой амьтан
2019-03-13
baagii:
Huuli hatuu uedee bas hatuu l baih heregtei ene tsag ued ajil hiih hun alga bolood bugd zugeer baij baigaad l mongo avahiig boddog bolj de Manj nariin mohliig sanaj baih heregtei de
2019-03-13
Дамдиндоржид:
"Хар малгайт" бишээ " чонон" Жамбалдорж гэдэг байсан. "Хар малгайт" гэж өөр хүн байсан
2019-03-13
зочин:
САЯХАН САНГУУДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТУУСАН КОМПАНУУДЫГ САНГИЙН ЯАМ ИЛ ГАРГАСАН САНАГДААД БАЙХЫН НӨГӨӨ ХЭД НЬ ХАРИН ИНГЭЖ САНГИЙН ЯАМ САЙДААС НЬ ХАРИУ АВЖ БАЙГА ЮМ БАЙХДАА ХХА
2019-03-13
Ganbat.Ganaa:
Надад бол их зүгээр хууль санагдсан шүү нэг хүний ачаалалыг харин ч хөнгөвчилөөд гэр бүл нь бас хувааж болдог болчихсон нь их таалагдсан
2019-03-13
no name:
Женкогийн хийж байгаа ажил уу Цасан дээр мөртэй цаасан дээр нэртэй хийсэн ажилтай хүн шүү.
2019-03-13
Зочин:
Хаалтын гэрээ энэ тэр хийдэггүй болхоор яаж бол яаж ч гүтгэж болно гэж боддог юм байхдаа зайлуул. хѳлсний сайтууд та нар хол явахгүй ээ үнэндээ ѳѳрсдѳѳ жинхэн харлуулагчид
2019-03-13
ЗА ХУЦНА БИЗ. ЭНЭ ХУУЛЬ ХУРДАН БАТЛАГДААСААЙ. ААН БИДЭНД ТУН ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БОЛЖ БГАА ШҮҮ. ДЭЭР ЧИНИЙ БИЧСЭН ХЭД Ч МАШ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХҮРЭЛБААТАРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСОН Ч ЯАХАВ
2019-03-13
Зочин:
Хийж байгаа зөв зүйл дэндүү их л дээ энэ хүний амжилт хүсэе
2019-03-13
Зочин:
Хэдэн пээчкоонууд нийлцэн зохион байгуулалттай хүн муулж сууна уу хийж чадахгүй хэлж байгаа ацнууд
2019-03-13
Зочин:
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүйээ.
2019-03-13
бат:
Татварын хууль нэгэнт ААН-д, хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй хууль гэдэг нь тодорхой байхад мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэл шиг юм нийтлэхээ больчхооч.
2019-03-13
жаргал:
хүрэлбаатараас ѳнгѳтэй ѳѳдтэй ажил үйлс хүлээлтгүй пад харыг бол хангалттай үзүүлнэ дээ Тун базаахгүй хүн ш дээ
2019-03-13
Газрын татварын тухай хуулийн талаар яагаад ярихгүй байна ,заавал ярих ёстой гэж бодож байна
2019-03-13
Мал минь:
Битгийн солиор
2019-03-13
Хуцдагт:
Солиор тэнэг минь
2019-03-13
иргэн:
ЭНЭ ЗЭВХИЙ ЦАРАЙТ ЯАВЧ САЙН ХҮН БИШ.БИ ӨМНӨ НЬ УВСЫНХАН ХҮН МУУТАЙ ГЭХЭЭР АЙМГААР НЬ ХАМРУУЛААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА ГЭЖ.ГЭТЭЛ ХАРААД БАЙХАД ТИЙМ ЮМАА.ҮҮНИЙГ ЭНЭ НӨХӨР Л ТОДРУУЛЛАА.
2019-03-13
Хуцдаг:
Чи Нямдоржыг битгий харлуулах гэж ородд доо. Олон тvмэн энэ хvнийг зvгээр тохиолдлоор 26-27 жил тасралтгvй сонгоогvй. Нэг тийм шудрага vйлдэл, ноен нурууг хvмvvс их сайн олж хардаг юм. Таван цаасны бичээчид бол бvvр барахгvй. Ялангуяа Хурц та 2 шиг юмнууд бvvр vгvй.
2019-03-13
Мал минь:
Битгийн солиор
Хуцдагт:
Солиор тэнэг минь