АНУ, “Boeing"-ийн онгоцноос болгоомжилж эхэллээ
2019-03-15

АНУ-ын Нисэхийн удирдах газар өчигдөр “Boeing" компанийн “Boeing 737 Max 8, 9" загварын онгоцны нислэгийг ирэх тавдугаар сар хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

“Boeing 737 Max 8, 9" загварын онгоцны программ хангамжийн шинэчлэлтийг шалгах, сайжруулах хүртэл нислэг үйлдэх боломжгүй болжээ. 

 

"Энэхүү ажиллагаа ирэх 4, 5 сар хүртэл үргэлжиж болзошгүй учир дээрх шийдвэрийг гаргасан" гэж  АНУ-ын Нисэхийн удирдах газраас уламжлав. 

 

Этиоп улсад өнгөрөгч ням гаригт "Boeing 737 Max 8" онгоц хөөрөөд зургаахан минутын дараа осолдож, 35 орны 157 хүн амиа алджээ.

 

Харин энэхүү ослоос таван сарын өмнө Индонезод мөн уг загварын онгоц хөөрөөд 15 минутын дараа осолдож, 189 хүн амиа алдсан юм. 

 

Энэ хоёр осол хоорондоо холбоотой байж болзошгүй гэх таамаг гарчээ. Мөн дэлхийн 50 гаруй улс уг загварын онгоцыг ашиглахаас татгалзахаас гадна агаарын орон зайдаа нислэг үйлдэхийг хатуу хориглоод байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Software error
2019-03-15