Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэлийн ажил ирэх сараас эхэлнэ
2019-03-15

Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор энэ онд бүтээн байгуулалт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:

 

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан хатуу гудамжтай автозамыг өргөтгөх, бүх аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хотыг холбох ажлын хүрээнд энэ онд хийгдэх ажлыг мэдээлж байна.

 

2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой холбох хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээний 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засвар, 23 байршилд 1700 км төмөр бетон гүүр, их засварын ажил хийнэ. Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор АХБ-ны санхүүжилтийн  хүрээнд хийнэ. Шинээр барих автозамыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Өргөтгөлт шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулна.

 

Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй. Тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг. Дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал нэмэгдэнэ. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явах юм хэмээн мэдээлэв.

 

Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг  Баянчандмань—Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж.  Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16  км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлөх гэнэ.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Түр замыг байгуулснаар шороо тоос яаж нөлөөлөх вэ?

 

-Зарим газруудад маршрутын урт багасч, зарим газарт нэмэгдэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны зохицуулалтаар явна. Зам сайжирлаа гээд хурд нэмэгдэхгүй.

 

-Объектийг нүүлгэн шилжүүлэхээр хэдий хэмжээний мөнгө зарцуулах бол?

 

-Зам чөлөөлөхдөө баруун аймгийн уулзвараас хар модны даваа хүртэл контейнр, овоо зэрэг 27 зүйл байгаа. Томоохон объектууд хамрагдаагүй учир асуудалгүй гэж төслийн багийнхан үзэж байгаа. Зурвас газар дотор байгаа зүйлсийг чөлөөлөхөд ямар нэг нөхөн олговор авахгүй газрыг чөлөөлөх үүрэгтэй. Тэнхлэгээсээ хоёр тийшээ 100 км замын газар дахь объектуудыг чөлөөлнө. 

 

Мөн Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозамын ажил ирэх сард эхлэх аж. Гачууртын уулзвараас Налайх, Чойр хүртэлх 20.9 км замын ажилтай холбоотой бэлтгэл ажил хангагдсаныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээллээ. Зам завсарын ажилтай холбоотой туслах замуудыг гаргасан байна. 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Тэнхлэгээсээ хоёр тийшээ 100 км замын газар дахь объектуудыг чөлөөлнө. ҮҮНИЙГ ОГТ ОЙЛГОСОНГҮЙ. 100 МЕТР Л БОЛОВ УУ. ИРЭЭДҮЙД 6, 8 ЭГНЭЭ ЗАМ БОЛОХ УЧИРТАЙ.
2019-03-15
kkk:
МАШ ИХ АЛДАА, УТГА НАЙРУУЛГА БҮР Ч ЯРИХ ЮМ АЛГА...,
2019-03-15