Сэтгэцийн тулгамдсан асуудлаар 1800-2000 утаснаас зөвлөгөө авах боломжтой
2019-03-22

 

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгч 24 цагийн турш утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой боллоо.

 

Хэрэв танд болон таны ойр дотны хүнд:

 

- Нойргүйдэл

 

- Сэтгэл түгшилт

 

- Айдас

 

- Сэтгэл гутрал

 

- Уур бухимдал

 

- Мэдрэл сульдал

 

- Дэлгэцийн донтолт

 

- Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал

 

- Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт

 

- Төрсний дараах сэтгэлзүйн хямдрал, сэтгэл гутрал

 

- Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал

 

- Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал

 

- Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал 24 цагийн турш 1800-2000 мэдээллийн утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой юм.

 

Таны мэдээллийг нууцалж хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор ашиглах аж.  уг утсанд энгийн утасны тарифаар холбогдоно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мээдэ:
5 Хүний 1 нь мэдрэл гээ биз дээ. ФБ дүүрэн байна даг
2019-03-22