Улаанбаатарт 2 хэм дулаан байна
2019-03-26

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

 

2019 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойшоос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин