Ахдаа алтны орд “бэлэглэсэн” АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ шалгаж байна
2019-03-28

 

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас албан тушаалаа ашиглан өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр шалгаж байна.

 

Тодруулбал, Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалтыг АМГТГ-аас зарласан байна. Тэр сонгон шалгаруулалтад түүний ах Т.Эрдэнэбулганы “GOOD CASTLE” ХХК оролцсон байгаа юм.

 

Гэтэл тэрхүү сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг ажиллаж, ахынхаа компанид алтны ордын лицензийг олгожээ. Энэ нь асуудал дагуулж, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

 

“GOOD CASTLE” ХХК-ийн захирал нь Хүүхэн хутагт О.Тагарваа агсны хүү бөгөөд Д.Дашзэвэг өргөмөл хүү нь юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

З.БОЛД

Shuud.mn
Сонин хачин
Энэ их шудрага сайн залуу байгаа юм. Тийм гоомой юм хийх хүн биш гэцгээх юм билээ
2019-10-28
Тендерт ялагдсан новшнуудын хийж байгаа худлаа матаас л байна.
2019-10-28
Заримдаа арай л туйлшрах. Төрсөн ах дүү хүүхдд нь яаж амьдрах юм бэ
2019-03-29
иргэн:
АХДАА ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСН ХУУЛЬ БАЙХГҮЙ.ЕР НЬ ТЭГЭЭД ЯАХ АРГАГҮЙ ЯЛААД БАЙВАЛ ЯАХАВ?
2019-03-29
chaavaas:
hutagtuud hurtel yuvdee
2019-03-28
Иргэн:
Тендерт ялагдсан гарууд л худлаа матаад баыгаа гэсэн ш дээ.
2019-03-28
Тэгээд барьсан юмуу.Барьж аваад шалгавал найдвартайшдээ.
2019-03-28