“Эрдэнэт” үйлдвэр “жинхэнэ”-ээсээ төрийнх болж, бүтэц нь данхайх уу
2019-04-02

 

Төр хамгийн муу менежер гээд зүгээр ч нэг хэлчихсэн үг биш л дээ.  Өнгөрсөн хугацаанд уул уурхай, хөдөө аж ахуй, банк санхүү, нийтийн тээвэр гээд олон салбарт төр муу  менежер гэдгээ харуулаад, баталчихсан.  Тэгвэл төрийн муу  менежмент  “Эрдэнэт” үйлдвэр дээр хэрэгжих болчихоод байна.   Засгийн газраас  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийг төрийн мэдэлд авч,  ТӨҮГ-ын статустай болгов.  Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр эзэмшлийн маргаанаас ч илүүтэй сандал суудлыг хуваарилалт ид явагдаж эхлэх шиг боллоо.

 

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан. Үүний дагуу Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг үүрэгт албан ажлаас нь чөлөөлсөн.  Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар Х.Бадамсүрэнг улираан томилсон юм.

 

Тэгвэл сул олон  тоонд дээр томилогдох хүмүүс эхнээсээ яригдаж байна.  Түүнчлэн хэд хэдэн хэлтэс, газрыг шинээр байгуулж буй бололтой.  Мөн хэлтсийн дарга нарын дээр дахин газрын дарга нар гэсэн албан тушаалыг бий болгож байгаа гэнэ.  Түүний дээр нь мөн орлогч захирлуудтай болж буй.  Ингэснээр бүтэц нь данхайж, удирдлагын тоо олноор нэмэгдэнэ гэсэн үг.  Энэ хэрээр  цалин, аж ахуйн зардлаас эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт ачаа нэмэгдэж эхэллээ.   Төрийн муу менежмэнт эндээс л эхэлдэг.

 

Мөн  хэлтэс, газрын дарга, орлогч захирал гэдэг олон тоон дээр дарга нар бялуугаа  хувааж эхэлсэн ч сураг байна.  “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг гүйцэтгэсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн хэд хэдэн хүнээ тэнд томилох тухай ярьжээ.  Мөн тэмцэгчийн үүрэг гүйцэтгэсэн  УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Х.Нямбаатар нар мөн л тойрон хүрээлэгчдээ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багт оруулчих санаатай хөөцөлдөж байгаа сураг байна.

 

Ийнхүү  төр хамгийн муу менежер гэдгээ “Эрдэнэт” үйлдвэр дээр харуулж эхэллээ.  “Эрдэнэт” үйлдвэр “жинхэнэ”-ээсээ төрийнх болж, дарга нарын дардастай дарга нараар дүүрч бүтэц нь улам нь л данхайх нь байна.

 

 Эх сурвалж:www.polit.mn

Т.САЙХАН

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
эхлээд битгий муухай хард тэгээчүү үгүй чүү эхлээд төрийнх болгоод олон луйврыг шийдэх хэрэгтэй
2019-04-03
Угаасаа удирдлагын нүсэр бүтэцтэй газар шүүдээ. Харинч цомхотгомоор юм.....
2019-04-03
!!!Зочин:
Ene Uilweriig butez oron toog ni harin ch zomhon chadwarlag bolgoh l estoi l doo ! Uund Eronhii said anhaar !!!
2019-04-03
Irgen:
Huwitsaagaa awayaa odoo
2019-04-03
Irgen:
Huwitsaagaa awayaa odoo
2019-04-03
Бат:
Манай монгол ялначууд бялуу хувааж эхлэв үү хайран сайхан уул уурхайн баялаг орд бялуунд ЯВЖЭЭ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮМ БОЛ ИРГЭДЭЭС САНАЛ АВААЧ ТЭГЭЭД СОНГОЧИХГҮЙ ЮУ ДАРГА НАРЫГ НЬ УУЛ УУРХАЙН МЭРГЭЖИЛТЭЙ ОЛОН ИРГЭД НААНА ЧИНЬ БАЙГАА ШҮҮ
2019-04-02
зочин:
удирлагаас бүх зүйл шалтгаална хулгайч луйварчин даргатай бол эргэн тойрон хулгайч луйварчид цуглаж үйлдвэр алдагдалтай ажиллаж дампуурна Шудрага даргын эргэн тойрон шудрага хүмүүс цугларч ажил өөдрөг явна
2019-04-02
Kkk tiim dee...ylsan tal merj idne dee...yun ard tumend uguh,tiim zuil ulgert l bdag baih....uheruud ee
2019-04-02
ЗОРИУД ХАРЛУУЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ ? ЯРШИГТАЙ ЮМ
2019-04-02