Өвөлжөө шатаж, мал хорогджээ
2019-04-09

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхааны 1 дүгээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч У.Энхтөрөөр ахлуулсан 9 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтрааж галын тархалтыг бүрэн зогсоосон. Уг гал түймэрт иргэн А-ийн 25х8 хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж, 5 тооны бог мал хорогдсон. 

 


Иймд ИРГЭН ТА


– Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
– Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
– Зарлан мэдээллийн дуут дохиотой байх
– ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин