"Найрамдал-2" зусланг Хөвсгөл нуурын эрэгт байгуулна
2019-04-10

Хөвсгөл аймаг энэ оныг “Хүүхэд хамгаалал- өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж нэрлэсэн жилийн хүрээнд олон бүтээлч ажлыг өрнүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуурын эрэгт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар судалгааны ажлыг хийж эхэлсэн байна.

 

 

Тус зусланг байгуулснаар аялал жуулчлал хөгжих, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авяьас чадвараа нээн хөгжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа сайжрах зэрэг олон ач холбогдолтой ажээ.

 

“Найрамдал-2” зусланд Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс, хөрш зэргэлдээ болон гадаадын орнуудаас хүүхдүүд Хөвсгөл нуурыг үзэн далайн хөвөөнд амрах боломжтой олон улсын зуслан байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.

 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө.мн

Б.Ганаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ иөслийг хийх хувийн хэвшилд өгчихвөл илүү дээр болно. Улсын юм болохоор л бөөн алдагдал , идэж уух гээд дараа нь хувтчилахаас өөр аргагүй л юм болно. Миат-н жишээ, ийм үнэтэй билеттэй мөртлөө бөөн алдагдал ийм байх үндэс байхгүй дээ
2021-10-08
Zochin:
Хийсний дараа хэн хувтчилж аьах уу?
2021-10-08
zochin:
маш гоё санаа байна
2019-04-10
маш зөв санаа эхнээс нь газар орноо сонгохоос эхлээд сайн төсөл хэрэгжүүлээрэй
2019-04-10