Анжелина Жоли: Салалт л намайг хамгийн их өвтгөж, гуниглуулсан
2019-04-12

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Британийн “The Sun” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та саяхан нэгэн арга хэмжээний үеэр "Өнөөг хүртэл оршин тогтнож байгаагийн гол шалтгаан бол зөвхөн хүүхдүүд” гэж хэлсэн. Энэ үг үнэн гэж үү?

 

-Тийм ээ. Миний хэлсэн бүхэн үнэн. Энэ үгнээс ганц ч хуурамч зүйлийг олж харахгүй. Би өнгөрсөн хугацаанд хүндхэн сорилтуудтай нүүр тулсан. Энэ бүхэн надад үнэхээр дарамт учруулж, шантрахад хүргэж байсан. Би хүүхдүүдийнхээ ачаар л далайн шуургаас амьд гарсан гэхэд болно.  Хэрвээ тэд миний хажууд байгаагүй бол өөрийгөө амьдралын ямар тойрогт байхаа хэлж мэдэхгүй.

 

-Та хэллээ. Хүндхэн сорилтуудтай нүүр туллаа гэж ... Хамгийн хүнд сорилтынхоо талаар сонирхуулвал?

 

-Намайг залуу байхад аав минь “Олны танил хүн хувийн амьдралгүй байдаг юм” гэж хэлж байсан. Би залуудаа кино урлаг гэх агуу ертөнцөд орж, өнөөг хүртэл энэ салбарт оршин тогтнох гэж хичээж бас зүтгэж байна. Аавын хэлсэн шиг нэг л мэдэхэд миний хувийн амьдрал бусдад ч гэсэн хамаатай болж ирсэн. Энэ бүхэн эхлэлээс л надад таалагдаагүй. Гэхдээ цаг хугацааны эрхээр би дасан зохицсон гэхэд болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд надтай учирсан хамгийн хүндхэн сорилт бол “салалт” байлаа. Үнэхээр тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг мэдэрсэн.

 

 

-Шуудхан асуухад Брэд Питт та хоёр холливуудын хамгийн сайхан хос гэгдэж байсан. Маш олон жил нэгнийхээ дэргэд байсан мөртлөө хуримаа хийгээд хоёрхон жилийн дараа салцгаасан. Би одоо хүртэл энэ салалтад цочирддог?

 

-Бидний салалттай холбоотой маш олон дуулиан байдаг. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Салалтын гол буруутан нь бид хоёулаа. Ганцхан үнэн бол энэ салалтад хамгийн их хохирсон бас шархалсан нь хүүхдүүд минь. Тэдний шархалсан бяцхан зүрхийг эдгээхэд их л хугацаа шаардлагатай байх.

 

-Үнэнийг хэлэхэд олон нийт та хоёрыг эргэн нийлээсэй хэмээн хүсдэг. Энэ талаар. Таны бодол?

 

-Энэ талаар нэг бус удаа л бодож байсан.

 

-Тэгэхээр эргэн нийлэхийг хүсдэг гэж үү?

 

-Хариулахад үнэхээр бэрх асуулт байна. Зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө л Брэдтэй сайхан харилцаатай байхыг хүсч байна. Бид салаад нилээн хугацааг өнгөрүүллээ.

 

 

-Хүүхдүүд тань эцэг,  эхээ эргэн нийлээсэй хэмээн хүсдэг байх. Танд энэ талаараа ярьж байсан уу?

 

-Тэд намайг гуниглуулахаас айдаг. Би тэдний харцнаас гунигийг уншдаг. Надад энэ бүхнийг тэсвэрлэх амаргүй байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bayan arabd shaalgaad b.pitt dee hayagdaa bizdee ene.
2019-05-13
Үх муу гичий
2019-05-06
Иргэн:
Сэтгэцийн өвчтэй хүүхэн. Нийлээд B.Pitt зовно
2019-04-14
онцгүй
2019-04-14
ZOCHIN:
huiten
2019-04-12