Эм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ
2019-04-19

Канадын “www.remedist.net сайт нарны тусламжтай эрүүл өөдрөг амьдрах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Австралийн Мельбурн хотод байрладаг “Baker” судалгааны хүрээлэнгийн доктор Гэвин Ламбертийн хийсэн судалгаагаар өглөөний нар сэтгэл гутралыг эмчилдэг болохыг тогтоожээ. 6-7 цагийн нар сэтгэл гутралыг эмчлэхээс гадна эрч хүч бэлэглэдэг болохыг тогтоожээ.

 

Алхам №2

 

 

Калифорни мужийн эмнэлгийн доктор Фрэнк Эрхи 1000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар нар хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдар  тусах магадлалтыг бууруулдаг болохыг тогтоожээ. Нарны витамин буюу Д витамин уг асуудлыг шийддэг байна.

 

Алхам №3

 

 

Альцгеймерын гэж нэрлэгдсэн өвчин нь хөгшрөлтийн солиорлын нэг төрөл юм. Харин нар уг өвчний тэмцэгч аж. Өглөө бүр тогтмол цагт босч, наранд алхдаг хүн уг өвчнөөр өвчилдөггүй болохыг тогтоожээ.

 

Алхам №4

 

 

20 минутын турш наранд биеэ шарах эсвэл биеэ ээхэд цусны даралтыг бууруулж болдог байна.

 

Алхам №5

 

 

40 дээш насны эмэгтэйчүүд ихэнхдээ хөгшрөлтөөс айдаг, үрчлээтэхээс эмээдэг. Харин нар уг сэтгэл гутралыг эмчилдэг болохыг Харвардын их сургууль тогтоожээ.

 

Алхам №6

 

 

Тархины хэт их ачаалал авсаны дараа 15 минут  цэвэр агаарт амарч, нарнаас Д витаминыг хүртээрэй. Энэ таны тархины ачааллыг бууруулж, эрч хүч нэмнэ.

 

Алхам №7

 

 

Нар нь тархины серотонин гэгддэг сэтгэл заслын процессыг идэвхжүүлдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин