Путин, Ким Чен Унаас сэлэм бэлгэнд авлаа
2019-04-26

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо айлчлал хийж, олон жилийн турш уулзахыг тэсэн ядан хүлээж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, олон асуудлаар хаалттай хэлэлцсэн байна. 

 

 

Удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах ганцхан зорилготой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдээд буй юм.

 

Олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй ПУТИН-КИМ нарын уулзалт эхнээсээ л "таатай" байжээ.

 

Уулзалтын төгсгөлд зохион байгуулагдсан хүлээн авалтын үеэр Ким Чен Ун, Кремлийн тэргүүнд эр зоригийн бэлгэдэл болсон "сэлэм" бэлэглэжээ.

 

 

Путин бэлгийг талархан хүлээн аваад, "Өнөөдрөөс хоёр улсын харицаа илүү дотно, нөхөрсөг байх болно" гэж мэдэгдсэн байна.

 

 

Залуу удирдагчийн айлчлал өндөрлөсөн бөгөөд Путин хүндэт зочноо машин хүртэл нь хүргэж өгч, гар барихаас гадна тэвэрсэн аж.

 

Ким Чен Ун, Путинийг эх орондоо айлчлал хийхийг урьсан ба уг саналыг тэрбээр хүлээн авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
OROSIIN YOSOND SELEM OGOH ZUGEER YUM BAIH DAA DAITAY GESEN UG BISHUU
2019-04-26