Аймшигт хар салхи 3 хүний аминд хүрчээ
2019-04-26

Африкийн Мозамбек улсын хойд хэсгийг 220 км/цагийн хурдтай "Кеннит" гэх хүчтэй хар салхи дайран өнгөрчээ. 

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаас Коморос аралд гурван иргэн амиа алдсан гэнэ. Тус улсын Гамшгаас хамгаалах төв "Хар салхинаас урьтаж, гамшгийн бүсэд амьдарч буй 30 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн" гэж мэдэгджээ.

 

Хар салхинаас урьтаж, их хэмжээний аадар бороо орсон учир арлын зарим бүсэд хөрсний нуралт үүсэн гэнэ.

 

Идай гэх хар салхи өнгөрөгч сард Мозамбик, Малави, Зимбабве улсыг дайран өнгөрч, 900 хүний аминд хүрсэн билээ.

 

Амиа алдагсдын ихэнх нь Зимбабве улсын иргэн байсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин