Шри Ланкийн халдлагын гол сэжигтний гэр бүл амиа алджээ
2019-04-29

Шри Ланк улсад христийн шашинтнуудын хувьд чухалд тооцогдох "Улаан өндөгний баяр"-ын үеэр цуврал халдлага болж, олон зуун хүн амиа алдсан билээ.

 

 

Халдлагаар 359 хүн амиа алдсан хэмээн мэдээлж байсан ч өнгөрөгч долоо хоногт албаныхан хохирогчдын тоог 100-аар багасгасан юм. Учир нь хохирогчдын бүртгэлийг гаргаж байхад зарим хохирогчдыг давхардуулан тоолсон гэнэ. 

 

2009 онд тус улсад дэгдсэн иргэний дайн дуусгавар болсон ба өнгөрсөн 10 жилийн хугацаанд ийм олон хүний аминд хүрсэн халдлага бүртгэгдээгүй юм.

 

Тэгвэл Шри Ланкийн Аюулаас хамгаалах хүчин өнгөрөгч долоо хоногт халдлагын гол зохион байгуулагч Захран Хашим гэгчийн гэр бүл, холбоотнуудыг баривчлах ажиллагаа явуулсан байна. Уг тусгай ажиллагааны үеэр Хашимын  эцэг, хоёр ах амиа алдсан байна. 

 

Захран Хашим  бол алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй нягт холбоотой ажилладаг “Үндэсний Тувхет Жамаат” гэх исламын шашинт, хэт даврагсдын бүлэглэлийг үүсгэн байгуулжээ.

 

Тэрээр цуст халдлагаар жуулчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг Коломбо хотын "Централ" зочид амиа золиосложээ. Уг халдлагаар 42 хүн амиа ба амиа алдагсдын 13 нь жуулчид байсан юм. 

 

Тусгайгийнхан нэгжлэг явуулах үеэр хэт даврагсдын орогнож байсан газраас тэсрэх бөмбөг, зэвсэг, газрын зураг болон  "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн нотлох баримтыг хураан авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
h:
ug usgiin aldaa ih yuma, nairuulga zui mash muu bna
2019-05-06
Болд:
Дэлгэрцэцэгээ найруулга болон угийн алдаагаа засаачээ
2019-04-30
Болд:
Дэлгэрцэцэгээ найруулга болон угийн алдаагаа засаачээ
2019-04-30