Зөвшөөрөлгүй авто засварын газрыг хаалаа
2019-04-30

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орон сууцны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт хяналт шалгалт хийлээ.

 

 

Шалгалтаар тус авто засварын газар нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, зохих байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр авто засварын үйлчилгээ эрхэлж байсан тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч үйл ажиллагааг нь зогсоосон байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин