АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийлээ
2019-04-30

 

 

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, АТГ-ын даргаар З.Дашдаваа, орлогч даргаар Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан Т.Аюурсайхан нарын нэр бүхий гишүүдийн зүгээс томилгооны сонсгол хийлээ. Томилгооны сонсголд УИХ-ын гишүүдээс гадна иргэний үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа Хэнтий аймгийн харъяат, хуульч, төрийн захиргааны менежер. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга,  ШШГЕГ-ын дарга, ЦЕГ-ын  дэд даргаар ажиллаж байгаа. 

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Улаанбаатар хотын харьяат. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, ОХУ-ын дээд сургууль, хуульч мэргэжилтэй. ЦЕГ, ТЕГ, АТГ, ШШГЕГ-т тус тус ажиллаж байжээ. 

 

Шударга бусын хонгилыг хэн нэгнээс аваад хэн нэгэнд өгөх  асуудал яригдаагүй

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Өнөөдрийн энэ байгаа тогтолцоо хэр оновчтойг нэр дэвшигч Ж.Батсайхан дарга хариулна уу. Яагаад гэвэл та өмнө нь АТГ-т соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Бидний тэмцэл хийсэн гол агуулга бол хүн бүр хууль, шүүхийн өмнө  тэгш эрхтэй байя. Түүнээс бус шударга бусын хонгилыг хэн нэгнээс аваад хэн нэгэнд өгөх  асуудал яригдаагүй. Бид цаашид тогтолцоо өөрчлөх талаар судалгаа тооцооны асуудал хийгдээд явж байгаа.

 

АТГ-ын орлогч даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

 

-Гэмт хэрэгтэй тэмцэх, иргэд, улс орны аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, гүйцэтгэх ажиллагаа буюу шуурхай эрэн сурвалжлах, мөрдөн шалгах үйл ажиллагаа яалт ч үгүй зарим хүний эрхэнд халддаг. Заримдаа улс төрийн үр дагавартай нарийн ажил. Улс орнуудын жишгээр эрхзүйн орчны хувьд хоцрогдоод явсангүй. Бусад улс оронтой хамтын ажиллагааг анхаарах ёстой. Сүүлийн үед нийгэмд гарч байгаа асуудлыг нэгмөр шийдэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хяналтын тогтолцоог өндөр түвшинд явуулах ёстой. Аливаа хэргийг мөрдөх ажиллагаа прокурорын хяналтад байгаа хэдий ч өмгөөлөгчийн хяналт дор явагддаг. Нээлттэй, ил тод ажиллах зарчим дээр суурилсан үйл ажиллагаа явах ёстой.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Улс орон хөгжиж, хүн зоны амьдрал ахуй дээшлэхийн хэрээр гэмт хэрэг, эрхзүйн зөрчил цаашдаа буурах учиртай. Тэр дундаа АТГ-т. Маш бага бүтэцтэй газарт маш том үүрэг өгсөн.  Цаашдаа үндэсний хэмжээн мөрдөх үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэгтгэх хэрэгтэй. Чиг үүргүүдийн давхцлыг арилгах хэрэгтэй юм. Нэр дэвшигч З.Дашдаваа дарга Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг мөрдөж ажиллаарай.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Амаргүй нийгэм монголын ард түмэн амьдарч байна. 30 жилийн хулгайг яаж арилгах вэ. Иргэд Сүхбаатарын талбайд олон мянгаараа гарч тэмцэж, жагсаж байгаа нь ирэх жилүүдэд шударга нийгэмд амьдрах гээд байгаа юм. Өнөөдөр АТГ-ын хуучин хоёр даргыг солиод шинэ хоёр хүнийг УИХ-д оруулж ирж байна. Авлига багийн даргаас эхлээд сайд, дарга нарын түвшинд тархсан. Ялангуяа ашигт малтмалын салбарт. Гуравхан сумтай Говьсүмбэр аймгийн хоёр суманд лиценз өгөөд дуусгасан байна.  Төрийн худалдан авалт, тендэртэй холбоотой авлига хавтгайрсан. Өмнөх дарга нарын буруу соёл, зуршлыг битгий үргэлжлүүлээрэй.

 

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

 

-Би дөрөв дэх засаглалыг иргэний нийгэм гэж үздэг. Иргэний нийгмийн үгийг сонсох хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад жижиг хэргийг том, том хэргийг жижиг болгодог. Үнэхээр шийдэж болохоор хэрэг шийдэгдэхгүй байна. Гишүүд санал хэлж, асуулт тавьсны дараагаарИргэний нийгмийн төлөөллүүд нэр дэвшигчдээс асуулт асуув.

 

Ж.Батсайхан: Би М.Энхболд гишүүнтэй гар барьж ч үзээгүй

 

 “Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Эрдэнэ: “АТГ гэдэг хариу өгдөггүй газар юм билээ. “Тавантолгой”-ын асуудлаар бид бичиг хүргүүлж байсан. Одоо цаг үе ирсэн бололтой. Та бүхэн өөрсдийн цаг үеэ зөв ашиглаж, нийгэм, ард түмэндээ итгэл үнэмшил авчрах байх. Өнөөдөр энэ компани дээр улс төрийн хүрээнд биш системийн хүрээнд асуудал байна.” Иргэний нийгмийн төлөөлөл н.Сувд:  “АТГ-ын дарга болчихвло хэрхэн яаж ажиллах вэ гэдэг стратеги төлөвлөгөө байна уу. Манай хоёр хөрш АТГ талаар маш шуурхай ажилладаг. Энэ хэрээр айл өрхийн амьдрал дээшилж байна. Энэ талаар туршлага хуримтлуулж, хэрэгжүүлэх үү?” иргэний нийгмийн төлөөлөл н.Эрдэнэзол “Өмнөх удирдлагууд шийтгэл гэж хэлбэрддэг. Та бүхэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадах уу?” Авлигатай тэмцэх онц зөвлөлийн холбооны тэргүүн: “Х.Энхжаргал даргатай одоогийн АТГ бол эс үйлдлээрээ авлигачдын гар хөл болсон. Өөрсдөө авлигын хэрэгт холбогдсон бохир хүмүүсээр дүүрсэн. Маш том цэвэрлэгээ явуулах шаардлагатай. Маш их мөнгөтэй мафийн эсрэг ажиллаж байгаа гэдгээ өөрсдөө ойлгож байгаа байх. Дутуу дулимаг, сул дорой АТГ-ын даргыг бид хүлээн зөвшөөрөхгүй шүү. Румыны туршлагыг судал. Авлигыг шалгахдаа хараат бус бай. Сингапурын Ерөнхий сайд асан шиг найз  нөхөдөө шорнд явуулахад бэлэн бай”  гэх зэрэг санал хэлж, асуулт тавилаа.

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

 

-АТГ хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах ёстой. АТГ соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаа иргэддээ тулгуурлан явуулах ёстой. Ийм учраас соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа АТГ төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаан дээр тулгуурлаж явуулна. АТГ-ын даргаар сонгогдвол шаардлагатай бүтцээ УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулж ажиллах болно.  Дуулиантай хэргүүдийг шалгахад цаг хугацааны асуудал ордог байх хэмээн хариулав.

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

 

-Би АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний газарт 9 жил ажилласан. АТГ нийтдээ дөрвөн хэлтэстэй. Энэ хугацаанд авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж чадсан уу гэдэг дээр би  дүгнэлт хэлэхэд эрт . Албан тушаалтнуудын ХОМ-ийг авах, мэдээлэлжүүлэх талаар АТГ-аас өгсөн үүргийн дагуу  хэрэгжүүлж ажилласан. Би энэ хугацаанд дөрвөн даргын нүүр үзсэн. Хэрвээ АТГ-ын орлогч даргаар томилогдвол  65 настай хүнийг дарамтлан шалгасан талаар хянаж үзнэ. Сэтгэлзүйн дарамтад оруулдаг тал байхыг үгүйсгэхгүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүний ашиг сонирхлын талаар бичиг хүргүүлсэн гэнэ. Би энэ асуудал дээр ажиллаагүй. Төв аймгийн Жаргалантын 10 жилийн сургууль төгссөн. Гэхдээ М.Энхболд гишүүнтэй гар барьж үзээгүй. Би улстөрчийн хувьд мэднэ, намайг мэдэхгүй.

 

Миний ажиллаж байх хугацаанд жирийн иргэн өргөдөл бариад ирдэг байсан. Харъяаллын биш байна гээд буцаагаад явуулахаар тухайн хүний сэтгэгдэл ямар байх вэ, зөвлөгөө өгье гэж санал санаачлага ярилцаж байсан. Би ОХУ-д суралцсан. Судалгааны ажил хийж байсан. Төрийн албанд 28 жил ажилласан. Удаан хугацааны амралт эдэлж байгаагүй.

 

Ийнхүү томилгооны асуудлаарх нийтийн сонсголын хэлэлцүүлэг өндөрлөлөө. 

Н.Энх

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01
Иргэн:
Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!
2019-05-01
zochin:
мэдлэг туршлагатай мундаг хүн шүү Ж.Батсайхан
2019-05-01
zochin:
мэдлэг туршлагатай мундаг хүн шүү Ж.Батсайхан
2019-05-01
ZOCHIN:
TAVAGTAI HOOL BARIJ GUIDEG GAZRIIG ,JINHENEESEE AJLAA HIIDEG BOLGOH BIZDEE....
2019-04-30
туршлагатай мундаг хүмүүс байна
2019-04-30
туршлагатай мундаг хүмүүс байна
2019-04-30
zochin:
z enkhboldiin bol amidarch baisan ni unen yum baina ldaa
2019-04-30