Гуайдогийн ганцхан жиргээ Венесуэлд үймээн дэгдээлээ
2019-05-01

Венеусэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэмээн өөрийгөө тунхаглаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн ганцхан жиргээнээс болж, нийслэл Каракас хотноо эмх замбараагүй байдал үүсч, иргэд болон хүчнийхэн хоорондоо мөргөлдсөн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

 

Гуайдо "Венесуэлийн ард түмнийг үл тоож, улсын мөнгөө хувьдаа завшиж, эрх мэдлээрээ далайлган хуулийг дуртай үедээ өөрчилдөг Ерөнхийлөгч Николас Мадурог төрийн эрхээс түлхэн унагаах, хамсаатнуудыг нь төрөөс зайлуулах ЭРХ ЧӨЛӨӨ гэх ажиллагааны эцсийн шат эхэлсэн" гэж твиттер хуудсаараа дамжуулан олон улсад мэдэгдсэн байна. 

 

Уг мэдэгдлийн дараахан сөрөг хүчний дэмжигчид нийслэл Каракас хотноо эмх замбараагүй байдал үүсгэж, Ерөнхийлөгчөө огцрохыг шаарджээ.

 

Иргэдийн жагсаалыг цагдаа болон хүчнийхэн дарах гэж оролдох, тэмцэлдэх үед мөргөлдөөн үүсчээ. Улмаар 77 хүн Каракас хотын төв эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тэдний хоёр нь буун шархтай бол 55 нь хий буугаар буудуулсан, хоёр иргэний амьсгал нь боогдсон, нэг иргэн ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 

 

Гуайдо "эрх чөлөө" ажиллагаа эхэлсэн гэдгийг мэдэгдэхээс гадна Мадурогийн ар талыг хамгаалж байсан Зэвсэгт хүчний зарим удирдлагууд өөртэй нь хамтран ажиллахаа илэрхийлж, хамтрагчид болсон гэдгээ дуулгажээ. 

 

Тэрбээр "Франсиско Миранда"-гийн нэрэмжит нисэх хүчний баазын ойролцоо "Мадурог зайлуулах цаг ирлээ" хэмээн хэлжээ. Уг бичлэгийг шууд цацсан ба удалгүй баазаас холгүйхэн буудалцаан болсон аж. 

 

Харин уг мэдэгдлийг Батлан хамгаалахын сайд Владимир Падрино эрс үгүйсгэж "Урвагч Гуайдо худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж, улс оронд хямрал авчрахаар санаархаж байна. Бид үндсэн хуулийг чандлан дагаж, Ерөнхийлөгч Мадурогийн найдвартай ар тал байх болно. Улс даяар үүсээд буй хямралыг зогсоох хүртэл ухрах, урвах зам байхгүй" гэж хатуухан мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
М.Энхболд шиг ер нь л гүрийж байна шүү
2019-10-21
Сша:
Batgana yvsan gazart uttei gedeg shig huvhai amerekuudiin gai
2019-05-08
ажлын зураг, тоо хэмжээ:
Мадуро зайлсан нь дээр дээ
2019-05-02
Мадуро:
Нөгөө халтар царайт маань баларч байгаа юм байна даа
2019-05-01
Huga:
Manai Jonhuu eniig l husdeg
2019-05-01
Mongoliin hulgaich nar buhchuudeer hamgaaluuldag buur oodortson ug ni tednii gants 2 iin duhand ni sum zoogood ughud oilgono doo, tiim tsag aisui,,,
2019-05-01
Тэнэг мал мадуро. Ард нь Орос Куба Хятадууд л баадуудаж бгаа тулдаа ард түмнээ юман чинээ бодолгүй өөрийн нохой амиа хамгаалж суудлаасаа зуурч бна даа
2019-05-01
kub:
eniig l ardchilal geed baigaa yumdaa ...
2019-05-01