Брэд, Энистон нар эргэн нийлжээ
2019-05-08

Холливуудын сайхан хос гэгддэж явсан жүжигчин Брэд Питт болон Женнифер Энистон нарыг дахин болзож эхэлсэн талаар "www.etonline.com" сайт мэдээллээ.

 

 

Брэд саяхан "Entertainment Tonight"  шоунд оролцоод машиндаа суух үед нэгэн гэрэл зурагчин "Таниас нэг зүйл асуумаар байна. Таныг Энистонтай эргэн нийлсэн гэх юм. Энэ үнэн үү? гэж асууж амжжээ. 

 

Уг асуултыг сонссон Брэд инээмсэглээд "Ээ бурхан минь" гэж хэлээд, машиндаа суусан гэнэ. Тэрбээр машинтайгаа хэдэн км явсаныхаа дараа өөр машинд шилжиж суусан гэж гэрэл зурагчин баталжээ. "Брэдийг хүлээж байсан машин дотор Энистон байсан уу" гэхэд гэрэл зурагчин "Магадгүй ээ. Гэхдээ би сайн харж амжаагүй" гэж хариулжээ. 

 

Анистон хоёрдугаар сарын 17-нд 50 нас хүрсэн билээ. Лос Анжелес хотноо болсон төрсөн өдрийн баярт Брэд уригдан ирсэн нь батлагдсан юм. Уг үйл явдлын дараахан тэднийг эргэн нийлсэн гэх мэдээлэл гарах болсон аж. 

 

Брэд, Энистон нар 1998 онд хуримаа хийсэн ба 2005 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Брэд "Ноён, хатагтай Смит" кинонд жүжигчин Анжелина Жолитой хамтран тоглох үедээ хайрын романс үүсгэж, удалгүй гэр бүлээ цуцлуулсан билээ. 

 

Брэд, Жоли нар зургаан хүүхдийн эцэг, эх бөгөөд 2005 оноос болзож, 2014 онд хуримаа хийсэн ч 2017 оны есдүгээр сард салж буйгаа зарласан.  Тэд өнгөрөгч сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Болж дээ
2019-05-14
Яю:
Ymarch er ergeed ehner deeree ochdog jamtai yumdaa
2019-05-11
Зочин:
Сайхан мэдээ байна
2019-05-11
Kk:
Tiish dee
2019-05-11
WOW:
Санаанд оромжгүй л мэдээ байна.
2019-05-09
гоё гоё
2019-05-09
За арай үгүй байлгүй дээ.,Aniston нэр төрөө бодох байлгүй дээ эрхбиш....
2019-05-08
Үнэхээр бие биедээ тохирсон сайхан хосууд ухаалаг
2019-05-08
Энэ 2 бие биедээ хайртай
2019-05-08
зөвшдээ анхнаасаа жоли алцгар дундуур нь орж салгасан атаач гичий байсан юм
2019-05-08
Kk:
Tiish dee
гоё гоё