Хүртээмжгүй өсөлт, тэлээгүй эдийн засаг
2019-05-08

Бүтээн байгуулалтын улирал эхэлж хувийн хэвшлийнхэн үүр цайхтай зэрэгцэн ажилдаа гарч,  үдшийн бүрий тасрахтай уралдан тарж байна.  Харин төр, захиргааны ажил 09:00  цагаас нар дээр гарсан хойно эхэлж, 18:00 цагтай уралдан тарж байгаа. Мэдээж, хувийн хэвшлийнхний нар мандахтай уралдан өрнүүлсэн бүтээн байгуулалт үр бүтээлтэй, цаг хугацаатай уралдан, чанартай бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь хажуугаар нь өдөр бүр зөрөн өнгөрөх нийслэлчүүдэд илт мэдэгдэнэ.

 

Засгийн газар энэ оны төсөвт бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч, төсөв хөрөнгийг ч түлхүү тусгасан. Учир нь энэ парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  аль ч салбартаа анхаарал тавьж байгаа. Харин өнөөдрийн байдлаар эдгээр бүтээн байгуулалтын ажлуудаас “Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлын эхлэлийг эс тооцвол зарим бүтээн байгуулалтын ажил тендэр шалгаруулалтын шатандаа явж байгаа нь нууц биш. Мэдээж, энд тэндхийн шавь тавих ёслолыг бүтээн байгуулах эхэллээ гэж хүлээж авдаг үе өнгөрсөн. Тэр дундаа энэ жил нийслэл, аймаг, сум бүрт цэцэрлэг, сургуулийн их завсар, өргөтөл олноор баригдахаар байгаа. Тиймээс ирэх намар хичээлийн шинэ жилээр хэдийг нь ашиглалтад оруулан, хүлээлгэж өгөх вэ гэдгээс ажлын бүтээмж харагдана.

 

Саяхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 51 хувьтай гэсэн гэх статистик мэдээллийг албаны эх сурвалж дурдаж байна лээ. Гэхдээ энэ хэрэгжилт бодит бус, цаасан дээрх тоо гэдэгтэй хэн бүхэн санал нийлж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчид албан тушаал булаалцалдсанаас бус нийгэм, эдийн засагтаа анхаараагүй гэж сөрөг хүчин шүүмжилж, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа. Учир нь өнгөрсөн гурван жилийн хугацаан эдийн засаг тасралтгүй өссөн гэж байгаа ч амьдрал дээр энэ нь мэдрэгдээгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өссөөр, өрхийн төсөв хумигдсаар ирсэн. “Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 6,8 хувьд хүрсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар инфляци 10 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ урьд хожид байгаагүйгээр өсөж, иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгааг эрх баригчдад анхааруулах нь чухал гэж бид үзэж байна” гэдгийг сөрөг хүчин онцолсон. . Инфляцид маш ихээр нөлөөлж буй хоёр хүчин зүйлийн нэг нь шатахууны үнийн өсөлт. 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж өнөөдрийн байдлаар шатахууны дундаж үнэ 500 төгрөгөөр өсчээ.

 

Дараагийнх нь махны үнийн өсөлт. Хэдийгээр 60 сая толгой малтай гэдэг ч нийслэлдээ махны үнэ өртөг өндөр, харин малчдад мал, махаа худалдаах зах зээл хомс байдаг эсрэг тэсрэг талтай. Махны экспорт нэмэгдэж байгаа гэдэг нөгөө талдаа нийслэлд нэг килограмм үхрийн мах 14 мянга, хонь, ямааны мах 10 мянгад хүрээд, үнэ нь “тэнгэрт хадаад” байна.

 

Төрийн албан хаагчид, багш эмч нарын цалинг үе шаттай нэмж байгаа хэдий ч цалингийн нэмэгдэл үнийн өсөлт дарагдсаар ирлээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг барьж байгаа гэдэгт ч  төр, захиргааны байгууллагын шинээр томилогдсон газар, хэлтсийн дарга нар өрөөгөө тохижуулж, албан ширээгээ сольж, тэр байтугай “00”-ын өрөөг завсарлуулдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраар жишээлж болно. Үнэндээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсад өсөлттэй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж төр, засаг мөнгө “хураасан” ч түмэнд хүртээмжгүй он жилүүд байлаа.

 

Эрх баригчдад л албан тасалгааны цонхоор амьдрал сайхан, эдийн засаг өсөлттэй гэж мэдээлэгдээд байгаа болохоос иргэдийн амьдрал дотор эсрэг тэсрэг дүр зураг тодорсоор байгааг тайлбарлалтгүй. Басхүү үлдсэн нэг жилийн хугацаанд эдийн засгийн өсөлттөө иргэддээ мэдрүүлнэ гэж эрх баригчдад найдлага тавих ч шаардлагагүй биз ээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
toriin malnuud untahaa urtali bolgood naad ynenii asuudlaa shiideechee !!!! Ta nar ard tymen chin yamar zalingaar amdarch baigaag medehyy ???? oorsdoo luivriinhaa, hahuuliinhaa umaar amdardag ulsuud medehgui l dee., toriinhnii ajil yavahgui baigaa uchir shalgaj bygdiig ni solih heregtei boljee, bas untaad amraad ajillahgui
2019-05-08
irgen:
icheechee ta nar, tor zahirgaaniih ni ajil 9 zagt eheldeg uls er ni yaj hogjih um be !!!!!!!!!!!!! busad hogjson ulsuudiig hardaa ta nar, hezeech iim oroi ajillahgui ….9 hyrtel chin mash ih ajil hiisen baih estoi !!! ogloo ert ajillahgui, ovol bolohoor huiten geed ajlaa hiihgui ingej boloh uu????????? Ganzhan zun ajilladag uls arai dendenee. Ogloo ert ajilla. Zun bygd amardagaa zogsoo !!!!
2019-05-08
irgen:
icheechee ta nar, tor zahirgaaniih ni ajil 9 zagt eheldeg uls er ni yaj hogjih um be !!!!!!!!!!!!! busad hogjson ulsuudiig hardaa ta nar, hezeech iim oroi ajillahgui ….9 hyrtel chin mash ih ajil hiisen baih estoi !!! ogloo ert ajillahgui, ovol bolohoor huiten geed ajlaa hiihgui ingej boloh uu????????? Ganzhan zun ajilladag uls arai dendenee. Ogloo ert ajilla. Zun bygd amardagaa zogsoo !!!!
2019-05-08