Түрээсийн дугуйн үйлчилгээг эхлүүлжээ
2019-05-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч оны долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. 

 

Энэхүү үйлчилгээг өвлийн улиралд зогсоож, хавар буцаан эхлүүлдэг. Тэгвэл түрээсийн дугуйн үйлчилгээг  саяхнаас эхлүүлсэн байна. 

 

Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно.

 

Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана.

 

БАЙРШИЛ:

 

Д.Сүхбаатарын талбай

 

120мянгат

 

Хүүхдийн зуу

 

Тedу худалдааны төв

 

Цэцэг төв

 

Багшийн дээд

 

UBH цэнтр

 

Баруун дөрвөн зам

 

Зайсан Зүүн дөрвөн зам

 

Хүүхдийн урлан бүтээх төв

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин