Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх замыг түр хаалаа
2019-05-09

 

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг өнөөдөр /2019.05.09/ зохион байгуулж байна.

 

Энэхүү явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм.

 

Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна.

 

Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
MANAI JUKOWIIN TALBAI IH SAIHAN BOLJ BNA DAA. TEND AMIDARDAGIIN HUWID ULAM GOYO TSETSERLEGJUULEED BAATARLAG YALALTIIN TALBAI BOLGOJ IREEDYI EYE MAANI ER HUN TSEREG HUN , EX ORNOO HAIRLAX CNIN SETGELTEI HOICN YEIIN IREH DURTAI GAZAR BOLOOSOI . ZALUUS BOLZDOG HUUHED HOGSHIDGYI BAYARLAJ ALHDAG TSEWERHEN NOGOON BGUULAMJTAI GAZAR BOLOOSOI BOLJ CN BNA
2019-05-09