Ц.Нямдорж: Ц.Цолмон шиг боловсон хүчнийг Монголын төр хайрлах ёстой
2019-05-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан Л.Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

 

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

 

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан түүнийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналтай байна гэдгээ Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцолж байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг дэмжиж байна. УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу асуулга тавьдаг. Асуулгын хариуг цаг хугацаанд нь сонсгож байвал сайн байна. Дараалал оруулчихаад ач холбогдол нь алга болсон үед хэлэлцдэг.

 

Ц.Цолмон санаачлагатай сайн ажилласан

 

УИХ-ын гишүүн М.Энхболд:

 

-Өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон хуульзүйн салбартаа бэлтгэгдсэн, төрд дороос нь шат дараалалтай бэлтгэгдсэн залуу. Энэ хүнийг хэн нэгнийг дагаж ажилласан гэж боддог шиг битгий бодоосой. Таны санаачилсан Зөвлөлдөх ардчиллын санаачлагыг энэ хүн амьдралд хэрэгжүүлж ажилласан хүн. Улсын хэмжээнд Үндсэн хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, үнэтэй санал, материалыг бий болгож чадсан. С.Бямбацогт нарын санаалчилсан УИХ-ын Дэгийн хуулинд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлсэн чадсан. УИХ-ын А, Б танхимд 15 орны хэлээр синхрон хийх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Улс орны хэмжээнд хэмнэлтийн горимд шилжүүлэх үед энэ хүн УИХ-ын Тамгын газрыг цомхон бүтэцтэй болгож, хуулийг хэрэгжүүлж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ. Энэ бүх ажлыг Л.Өлзийсайхан дарга үргэлжлүүлэн авч явж, сайн ажиллаарай гэж хэлэх байна.

 

УИХ-ын хариуцлага, саналыг хурууны хээгээр явуулдаг сэдлийг гаргасан хүн бол Ц.Цолмон

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Ц.Цолмон дарга 9 жил хууль боловсруулах түвшинд ажилласан, төрд бэлтгэгдсэн хүн. Одоо ийм бэлтгэгдсэн хүн ховор. 9 жил Ц.Нямдорж сайдын дор ажилласан. Төр үүнийг орхиж болохгүй. Энэ УИХ-ын хариуцлага, саналыг хурууны хээгээр явуулдаг санаачлага, сэдлийг гаргасан хүн бол Ц.Цолмон. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг өөрчилдөг горимыг өөрчлөх хэрэгтэй. Л.Өлзийсайханд амжилт хүсье. 76 хүний ааш авир, үг үсгээр явна гэдэг хэцүү шүү. УИХ-ын Тамгын газар гэдэг харахад цомхон ч хэцүү шүү. Халах, солих зүйл битгий хийгээрэй. 

 

Ц.Цолмон миний хажууд 20 шахам жил ажиллахдаа хувийн дутагдал гаргаагүй шүү

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Л.Өлзийсайханд амжилт хүсч байна. Анх удаа Тамгын даргаар эмэгтэй хүн томилогдож байна. Энэ хүмүүсийн эвийг олж ажиллаарай. Гишүүд ч бас хэтэрхий дураарай зүйл шаардаад байх хэрэггүй байх. 1998-1999 оны үед МУИС-ийн элсэлтийн шалгалтад би орсон. Ганц өлгөх залуу нь энэ Ц.Цолмон байсан. Би хажуудаа авч бэлтгэсэн. Олон жил бэлтгэсэн боловсон хүчин шүү. Ийм боловсон хүчнийг төр ашиглаж байх ёстой шүү. Хувийн дутагдал гээд байх зүйл бараг байхгүй шүү. Дундуур нь Англид сурсан. Эцэст нь хэлэхэд, тодорхой ажил төрөл зохицуулж өгнө гэж амласан юм байгаа биз. Миний хажууд 20 шахам жил ажиллахдаа хувийн дутагдал гаргаагүй шүү. Ийм боловсон хүчнийг төр хайрлаж явах ёстой юм шүү. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ц.Цолмон дарга шиг санаачлагтай хүнийг орхихгүй. Зохих газарт нь томилж ажиллуулах хэрэгтэй” гэсэн болд гишүүн С.Бямбацогт “Ц.Цолмон дарга туршлагатай, хууль боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, УИХ-ын гишүүдэд мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч ирсэн. Чадварлаг боловсон хүчнээ Монголын төр анхаарах ёстой гэж хэлмээр байна” гэлээ.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Tord heregtei unencn medlegtei bolowson huncniig yagaad soliod bgaam be hiisen ajil unelgee sain bhad
2019-05-10
Angiin and:
Togsoltiin Ulsiin shagaltiig manai angias avsan yum, jijighen asuudal dr margaad Tsolmon ooriin uzel dree battai zogsood yalj bsn,
2019-05-09
Энхболд Нямдорж хоёр ичээсэй билээ
2019-05-09
1998 ond tugssun huniig yahaaraa nyamdorj 1998-1999 ond elsentiin shalgaltaar avsan bdag bilee. Hamjaargatai yarij bgaach
2019-05-09
Angiin and:
Togsoltiin Ulsiin shagaltiig manai angias avsan yum, jijighen asuudal dr margaad Tsolmon ooriin uzel dree battai zogsood yalj bsn,
судлаач:
Өнгөрсөн хойно нь матрын нулимс асгаруулаад л ......манай ЭРХЭМ гишүүд????
2019-05-09
Зочин:
М.Энхболдоо би энэ сайн хүнийг алаад хаячихлаа гээд яагаад хэлж чаддагүй юм бэ. Чиний балиар ажиллагаанаас болж энэ хүн жирэгдлээ шүү.МАНАН бүлгийн сүүлчийн шаар минь
2019-05-09
magtaj muulaad bgaa yumuu?:
estoi nuguu magtaj matna gegcheer magtsaar bgaad huuj bgaa yum bizdee
2019-05-09
undraa:
Tsolmon ni ug ni ih turshlagatai tulhtai bairiin l zaluu yum.
2019-05-09
зочин:
монгол улсад сайн залуучууд мэргэжилтнүүд байна. тэднийг нам, дарга дагадаггүй, тэднээс хараат бишээр ажиллуулах нөхцөл боломжийг бий болгох хэрэгтэй. тэгвэл бид маш хурдтай хөгжинө шүү.
2019-05-09
irgen:
bichsen setgegdliig dor ni ustgah yum aaa baliar yum
2019-05-09
irgen:
ene saihan zaluug halj soliod evdeed bh yum. Zaluu humuusiin zorig itgel naidvariig ni mohooh yum daa. Chadaltai hudulmurch sain zaluu.Huvi hunii huvid dutagdal geed bh yum bhgui. Tur hunee togtvortoi ajilluulahgui soliod dorduulaad bh yum daa.
2019-05-09