ТЕГ-ын дарга Б.Заяабал оюутнуудад сургалт зохион байгуулав
2019-05-13

Нийслэлийн татварын газар нь Монголын оюутны холбоо, Дотоод хэргийн их сургуультай хамтран “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn


Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Амаржаргалан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Дэд дарга Г.Энхжаргал, Дотоод хэргийн их сургуулийн Захирал, Доктор, Хошууч генерал Ш.Лханчинжав, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нар, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчид оролцжээ.

 

Арга хэмжээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид жагсаалын үзүүлбэр үзүүлж, Татварын ерөнхий газрын дарга оюутны зөвлөлийн дарга нар болон сонсогчдод “Татварт иргэний оролцоо” сэдвээр сургалт зохион байгуулав.  Мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн, төлбөрийн И-баримт хамгийн их олгож, оюутан сурагчдаа дээдэлсэн ШУТИС, АШУИС, МУИС-д “Боловсролын салбарын шилдэг татвар төлөгч”-ийн өргөмжлөлийг гардууллаа.

 

Arslan.mn

 

ТЕГ-ын дарга Б.Заяабал "Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах, татварын боловсролыг нэмэгдүүлэх чиглэл дээр идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Монголын оюутны холбоо, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дотоод хэргийн их сургуулийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье" гэв. 

 

Оюутан залуусын татварын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэг оролцогчдыг хүндэтгэлийн тайзнаа урин, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан. НТГ-аас оюутан, сонсогчдын дунд татварын сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулав.

Shuud.mn
Сонин хачин
МАН болиочээ ийм амьтсаа зайлуулаач:
Бас нэг хөгийн амьтан нэг ширхэг байнаа яанаа таминь ээ , дээрээс хойш сонгуульд бэлдээд
2019-05-13
Ми гийн хүн чинь сая ажлаа өгсөн Занданбат шүү дээ
2019-05-13
харин ч хүн шиг хүн хурдан томилогдоосой, дургүй байсан хүмүүс ч хүлээн зөвшөөрч байгаа
2019-05-13
ми овогтын:
хогийн амьтан байнаштээ
2019-05-13