“Унадаг дугуйтай Улаанбаатар” парад маргааш болно
2019-05-17

МЗХ-ны  "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдана.

 


Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах зорилготой парадад13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой. 

        

Shuud.mn
Сонин хачин