"Номын баяр-2019" болно
2019-05-23

-Өнөөдөр болох зарим үйл явдлыг товчлон хүргэе-

 

09:00 цагт:

 

-“Корпорэйт” зочид буудалд Олон улсын эрчим хүчний чуулган болно.

 

 -“Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт үргэлжилнэ.

 

-“Холидей Инн” зочид буудалд “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган болно.

 

10:00 цагт:

 

-“Бишрэлт” зочид буудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд" семинар зохион байгуулна.

 

11:00 цагт:

 

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт болно. Утас: 88087892

 

-Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

 

-Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатар Травэл экспо 2019” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

 

-ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэж жагсана. Утас: 80276161

 

12:00 цагт:

 

-Төв цэнгэлдэх хүрэлээнгийн гадна талбайд зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөг болно. Утас: 88108410

 

-“Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУСЯ, ХӨСҮТ-өөс "Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь"  аяны талаар мэдээлнэ.

 

-Сүхбаатар талбайд "Номын баяр-2019" болно.

Shuud.mn
Сонин хачин