Huawei үйлдлийн систем боловсруулж эхэлжээ 
2019-05-28

 

Хятадын Huawei компанийн эсрэг хориг арга хэмжээний улмаас тус компани Google ашиглах боломжгүй болох эрсдэлтэй тулгараад байгаа. Тиймээс болзошгүй эрсдлээс зайлсхийхийн тулд андройдтой ижил өөрсдийн гэсэн үйлдлийн систем боловсруулж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. 

 

Шинэ үйлдлийн систем Hongmeng  гэх нэртэй бол европчуудад зориулан арай өөрөөр Ark Os гэж нэрлэхээр болсон гэнэ. 

 

Энд дуулгахад  Ark Os нь Европын оюуны өмчийн товчоонд бүртгэлтэй худалдааны тэмдэг юм. Тиймээс Huawei компани  Huawei Ark OS, Huawei Ark, Ark болон  Ark OS гэсэн нэрэнд худалдааны тэмдэгийн эрх авахаар төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин