Саакашвили: Би өшөө авах биш хийж амжаагүй ажлаа бүтээх гэж ирлээ
2019-05-30

 

 

Хэдхэн хоногийн Украины иргэншлээ сэргээлгэсэн, Гүржийн Ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн захирагчаар ажиллаж байсан Михаил Саакашвили лхагва гаригт Киевт эргэн ирлээ. 


ТАСС агентлагийн  мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко иргэншлийг нь хассантай холбоотойгоор 2018 оны хоёрдугаар сард Саакашвилиг Польш руу албадан гаргасан бөгөөд Саакашвили өчигдөр Польшийн Варшав хотоос шууд нислэгээр ирсэн байна. 


Түүнийг нисэх буудал дээр олон зуун хүн Гүрж болон Украины далбаа барин угтаж, Украины сүлд дууг дуулцгаажээ. 


Саакашвили энэ үеэр дэмжигчиддээ хандан “Украин улс үсрэлт хийж, Европын хамгийн амжилттай улс орон болох чадвартай” гэж мэдэгдээд “Украиныг дээрэмдсэн хүмүүсээс салж”, улс төрийн ангийг шинэчлэхийг уриалсан байна. 


Үүний зэрэгцээ тэрбээр ямар нэгэн албан тушаал горилж ирээгүй гэдгээ онцоллоо. Гэхдээ шинэ улс төрийн тогтолцоог “цогцлооход” бэлэн байгаагаа илэрхийлжээ. 


“Ноёрхлоо тогтоосон эрх баригчид, шударга бус, дээрэм тонуулын эсрэг дуугаа өндөрсгөсний минь төлөө намайг Украинаас албадан гаргасан. Харин одоо амьдралынхаа 12 жилийг өнгөрүүлсэн, хоёр жил сурч, армид нь алба хаасан орондоо эргэн ирлээ. Би өшөө авах гэж, сүйдлэх гэж, шийтгэх гэж ирээгүй, харин Одесст байхдаа хийж амжаагүй үйл хэргээ бүтээх гэж ирсэн ” хэмээн Михаил Саакашвили мэдэгджээ. 


Түүнчлэн шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Саакашвилид иргэншил олгосноороо “хараат бус улс төрч” гэдгээ харууллаа хэмээн тэрбээр онцолсон байна. 


“Энэ Ерөнхийлөгч бол  энгийн нэг залуу биш. Тэр олон хүнийг сайн талаар гайхшруулна” хэмээн Саакашвили ярьжээ. 


Түүнийг ийнхүү Украинд эргэн ирснийг шинжээчид удахгүй болох парламентын ээлжит бус сонгуультай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, Зеленский албан тушаалдаа очмогцоо Украины Радыг татан буулгасан бөгөөд ээлжит бус сонгуулийн мажоритар тойргуудад Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам ялах магадлал Зеленскийгийн “Ард түмний зарц” намаас их байгаа. Иймд Саакашвили Украины улс төрийн амьдралд дахин оролцсноор Владимир Зеленскийгийн улс төрийн байр суурийг хүчирхэгжүүлэх магадлал өндөр. 


Эргэн сануулахад, тавдугаар сарын 21-нд буюу Ерөнхийлөгчийн албан тушаалд очсных нь маргааш өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Саакашвили хандан Украины иргэншил дахин олгохыг хүссэн юм. Улмаар Зеленский түүнд Украины иргэншил олгосноор ийнхүү Саакашвили өчигдөр Украинд эргэн ирлээ. 


2014 онд Украинд төр эргэсний дараа түүнийг  энэ улсад тухайн үеийн Ерөнхийлөгч Петр Порошенко урьж, Украины иргэншил олгон, Одесс мужийн захирагчаар  томилж байлаа.  Гэвч энэ томилгооны дараахнаас л Украины эрх баригчид болон Саакашвилигийн хооронд зөрчилдөөн үүсч, Саакашвили Порошенког авлигыг ивээгч хэмээн буруутгаж байсан юм. 


Улмаар 2017 оны тавдугаар сард Саакашвили мужийн захирагчийн тэргүүний албан тушаалаасаа сайн дураар огцорч, өнөөгийн засаглалыг сөрөн зогсохын тулд “Шинэ хүчний хөдөлгөөн” нэртэй нам байгуулснаа зарлаж байлаа. Гэвч үүнээс ердөө хоёрхон сарын дараа буюу 2017 оны долдугаар сард Петр Порошенко Саакашвилиг гадаад улсад байх үед нь иргэншлийг  нь хассан. 


Харин Саакашвили 2017 оны есдүгээр сард дэмжигчдийнхээ тусламжтайгаар Украины нутаг дэвсгэрт нэвтэрч, шүүхэд хандан иргэншлээ сэргээлгэхийг хүссэн ч  шүүх түүний хүсэлтийг хэрэгсээгүй юм.Улмаар 2018 оны хоёрдугаар сард Саакашвилиг Киев хотноо саатуулан Польш руу албадан гаргасан. Тухайн үед Гүрж, Украины аль алиных нь иргэншилгүй болсон Саакашвили Нидерландад оршин суух виз авч байв. Харин Гүрж улсад түүнийг хорих ял хүлээж байгаа бөгөөд тэрбээр 2004-2013 оны хооронд Гүржийн ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа хууль бус үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр Саакашвилиг 3 жилийн эчнээ ялаар шийтгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-06
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-06
Nogoo hunii ed erhten naimaalzaj bolohgui gsen yasan be??? Tagnuulyn Tov Gazar ajilaa hii!!!
2019-06-16
DR. LT.COL PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-06-03
Nogoo hunii ed erhten naimaalzaj bolohgui gsen yasan be??? Tagnuulyn Tov Gazar ajilaa hii!!!
sadfsadf:
Gruziniig avilgald idegtdsen yalzarsan ornoos evropiin holboond oroh bolomjtoi bolgoson cever tungalag turtei bolgoson hun shuu naad hun cin. Mongold iim udirdagch zayaadaggui baih daa.
2019-05-30
За мэдэхгүй ээ...энэ намбарын энхбаяр шиг л нөхөр юмдагуу даа.,
2019-05-30
kk kino kino
2019-05-30
зочин:
Эх оронгүй Саакашвили Украйнд юү хийх гэсэн юм бол доо Зайлуул
2019-05-30
Г.Бямбасүрэн сайн орчуулжээ.
2019-05-30